• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-04 11:00:00
  • 1074
SHARE TWITTER

Америкийн технологийн аварга компани Apple өөрийн анхны автомашиныг үйлдвэрлүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч Kia Motors компанид 4 их наяд воны ($3.6 тэрбум) хөрөнгө оруулахаар болсныг өчигдөр ДонгА Илбо сонин мэдээлжээ.
Хамтын ажиллагааны гэрээг хоёрдугаар сарын 17-нд талууд үзэглэхээр болсон байна. Дээрх мэдээнд өгүүлснээр Apple-ийн анхны брэнд автомашин 2024 онд үйлдвэрлэгдэж, эхний жилдээ 100,000-ыг зах зээлд гаргахаар төлөвлөсөн гэнэ.

Цаашдаа үйлдвэрлэл өргөжиж, жилд 400,000-ыг гаргадаг болох ажээ.

Apple-ийн оруулсан хөрөнгөөр Kia Motors шинэ автомашины үйлдвэр байгуулах юм байна. 

Нэгдүгээр сард Apple, Hyundai компаниуд шинэ автомашин үйлдвэрлэх чиглэлд хамтарч ажиллахаар болсон тухай мэдээ цацагдаж байв. Kia Motors компанийн тодорхой хувийг Hyundai Motor эзэмшдэг юм.

Өчигдөр бас Apple-ийн шинэ бүтээгдэхүүний талаар хамгийн оновчтой таамаг дэвшүүлдгээрээ алдартай зах зээлийн шинжээч Мин Чи Куо шинэ автомашины үзүүлэлтүүд ямар байх талаар өөрийн төсөөллийг танилцуулсан байна.

Түүний үзэж байгаагаа Apple Car нь бүтэн цэнэгээр 480 км зам туулах чадвартай, таван минутын хугацаанд цэнэглэхэд 100 км явах нөөц хуримтлуулдаг, 3.5 секундын дотор тэгээс 100км/цаг хүртэл хурдлах чадвартай, цагт дээд тал нь 260 км хурдалдаг байх гэнэ. Мөн өндөр үзүүлэлттэй “high performance”, ердийн хямд үнэтэй “regular” хувилбаруудтай байна гэж Мин Чи Куо таамаглажээ.

 

Эх сурвалж: Mashable

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?