• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-03 09:40:00
  • 1032
SHARE TWITTER

Нийслэлийн иргэд  худалдааны төв, үйлчилгээний байгууллага болон нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлэхдээ QR бүртгэлээ баталгаажуулж эхлээд гурван сар өнгөрчээ.  Учир нь Монгол Улсад Covid-19 халдвар тархсантай холбогдуулан халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлыг илрүүлэх, тархалтыг хянах, эрсдэлд орсон хүмүүст мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор И-баримт системд суурилсан бүртгэлийн QR системийг ашиглаж буй.

 Гэвч энэхүү  арга хэмжээ нь хүнийг мөрдөж мөшгисөн шинжтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаа тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст /ХЭҮК/  ирэх болсон байна. Тиймээс ХЭҮК-ийн зүгээс нэгдүгээр сарын 29-ны өдөр Улсын  Онцгой комисст шаардлага хүргүүлээд байгаа юм.  

Тэгвэл QR бүртгэл  нь иргэний хувийн  мэдээллийг  цуглуулдаг эсэх  талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ:

–Иргэдийн  хамгийн их ашигладаг аппликэйшнд тулгуурлах, мөн хувь хүний мэдээллийг хамгийн багаар цуглуулж, тухайн иргэнд аль болох хурдан анхааруулга, зөвлөмж хүргэдэг байх хувилбарыг сонгохын тулд 1.3 сая хэрэглэгчтэй  “И баримт”  аппликэйшнийг ашиглан, байршил тодорхойлсон QR код уншуулах хэлбэрээр иргэдийн хөдөлгөөнийг бүртгэдэг болсон.  Гэхдээ уг кодыг үүсгэж байгаа сайт (qr.119.mn) нь Үндэсний дата төв дээр байрладаг ба “Айтүүлс” компанийн гаргасан “газрын зураг” ийн систем ашигладаг. Нөгөөтээгүүр, “И баримт” аппликэйшнд нэвтэрч орохоос өмнө QR кодыг уншуулахаар программчилсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүний регистр болон дансны дугаар, нууц код гэх мэтчилэн хувийн мэдээлэлтэй нь холболгүй, зөвхөн гар утасных нь ID, байршил тодорхойлсон QR кодыг бүртгэж байгаа. Энэ нь ямар нэг объект, байгууллагаар халдвартай нь батлагдсан хүн үйлчлүүлсэн тохиолдолд тухайн байршилаар хэчнээн хүн, хэдий хугацаанд зорчсоныг тогтоох зорилготой. Товчхондоо халдвартай иргэний явсан маршрутыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, хэдэн хоногийн хугацаанд хавьтлуудыг нь тогтоодог төвөгтэй ажлыг хөнгөвчилөх боломжтой гэсэн үг.
Эх сурвалж: 
https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?