• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-03 08:50:00
  • 978
SHARE TWITTER

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин Спутник V нь бараг 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодгийг харуулсан туршилтын тайланг өчигдөр The Lancet олон улсын анагаах ухааны сэтгүүл нийтэлжээ.
 
Ингэснээр хүн төрөлхтөн дэлхий нийтийг айлгаж буй цар тахалтай тэмцэх бас нэг шинэ зэвсэгтэй болж байна. 
Уг вакциныг ОХУ-ын нийслэл Москва хотын Гамалейн хүрээлэнд бүтээсэн юм. “Спутник V вакциныг бүтээх үйл явц нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Харин өнөөдөр нийтлэгдсэн туршилтын тайлангаас харвал маш сайн үр дүнтэй вакцин бий болсон нь тодорхой байна. Covid-19 тахалтай тэмцэх бас нэг вацкин бий боллоо” гэж Ридингийн их сургуулийн профессор Ян Жонс, Лондоны Эрүүл ахуй, Халуун бүсийн Анагаах Ухааны сургуулийн профессор Полли Рои нар мэдэгджээ.
Гамалейн хүрээлэнгийн эрдэмтэн Денис Логуновын удирдсан вакцины туршилтад өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нийт 19,866 сайн дурынхан оролцсон байна. 
Ингэхэд 21 хоногийн зайтай хоёр тун вакцин тарьсны дараа хүний биед 91.6 хувийн амжилттай дархлаа тогтож байжээ.
Спутник V нь гуравдугаар шатны туршилтын үр дүнгээ олон улсын тэргүүлэх зэрэглэлийн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн дөрөв дэх вакцин болж байна. Өмнө нь Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca компаниуд туршилтын үр дүнгээ нийтлүүлж байжээ.
Одоогоор Pfizer-ийн вакцин хамгийн өндөр буюу 95 хувийн үр дүнтэй нь батлагдаад байгаа. Moderna, Спутник V вакцинуудын үр дүн ойролцоо байгаа бол AstraZeneca компанийн вакцин дунджаар 70 хувийн үр дүнтэй байна.
Спутник V вакциныг ердийн хөргөлтийн горимд хадгалах боломжтой. ОХУ-ын засгийн газар уг вакциныг хүн дээр хийх өргөн хүрээний туршилтыг нь эхлэхээс өмнө өнгөрсөн оны наймдугаар сард албан ёсоор бүртгэж байсан юм.
ОХУ нь арванхоёрдугаар сараас зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд, багш, сэтгүүлч нар зэрэг тусгай ажил үүргийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулсан бол нэгдүгээр сараас бүх иргэдээ хамруулж эхэлжээ.
Спутник V вакцины төслийг санхүүжүүлсэн Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн тэргүүн Кирилл Дмитриев “Оросын зөв байсан нь батлагдлаа. Хэдийгээр улс төрийн дарамт шахалт өндөр байсан ч The Lancet сэтгүүл маш шударга ажиллаж чадлаа” гэж мэдэгдсэн байна.
Коронавирусийн эсрэг вакцины хомсдолд ороод байгаа Европын Холбооны зарим улс орнууд Спутник V вакциныг дархлаажуулалтдаа ашиглахыг сонирхож эхлээд байгаа. Тухайлбал Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан хэрвээ Европын Холбооны зохицуулах байгууллага зөвшөөрөл олговол Орос, Хятадад үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэхэд бэлэн байгаагаа саяхан илэрхийлсэн юм.
Эх сурвалж: 
https://ikon.mn/
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?