• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-02 13:04:00
  • 958
SHARE TWITTER

Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг сар шинийн барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдаж, энэ жил явагдах эсэх нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл өчигдөр (2021.02.01) Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл хийн сар шинийн барилдаан ирэх хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах болсныг мэдэгдлээ.
Тус холбооны мэдэгдэлд “Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө” гэв.
Хавсралтанд зааснаар барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдах аж. Мөн бөхчүүд болон бусад албаны хүмүүс нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахаар заагджээ.
Эх сурвалж: https://news.mn/
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?