• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-26 15:40:00
  • 995
SHARE TWITTER

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар,  Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн харьяа хэлтэс, хороодын нийт 1424 ажилтан, алба хаагч 2803  аж ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил зохион байгуулж, холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 925 зөрчил илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 580 зөрчлийг газар дээр арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өгч ажиллав.
Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд www.qr.ulaanbaatar.mn системд 520,492 иргэний 876,225 бүртгэл хийгдсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлын хүрээнд томоохон барааны зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд:
– Хүн амын төвлөрөл их,  хүн хоорондын зай барих боломжгүй
– Үйлчлүүлж буй хүний бүртгэл хөтлөлт хангалтгүй, QR код хангалтгүй, үйлчлүүлж буй иргэд утас байхгүй, И-баримт аппликешн хэрэглэдэггүй,
– Агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй,
– /Ковид-19/ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, зурагт хуудас байршуулаагүй
– Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол суухгүй, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэхгүй,
– Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,
– Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,
– Нэг хаалгаар орж, гарч зай хэмжээ алдагддаг,
– Орчны бохирдол ихтэй,
– Бага насны хүүхдүүд их үйлчлүүлж байгаа,
– Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,
– Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,
– Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,
– Тусгаарлах өрөө бэлтгээгүй,
– Ариун цэвэр муу, худалдан авалт нь бэлэн мөнгөөр ихэвчлэн хийгддэг
– Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй
Цаашид аж ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Эх сурвалж: 
https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?