• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-22 16:55:00
  • 1192
SHARE TWITTER

БЗД-ийн 20-р хорооны "Нова" өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг Гачуурт тосгоны хоёр эмнэлгийн санхүүжилт давхардсан гэх шалтгаанаар зогсоожээ. Тус дүүрэгт коронавирусийн халдвар голомтлон гарч буй энэ эрсдэлтэй үед эмнэлгийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоож, 20-р хорооны 9842 иргэний эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж тус эмнэлгээс мэдэгдлээ. Түүнчлэн тухайн эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
Тус эмнэлгийн мэдэгдэлд" “НОВА” өрхийн эрүүл мэндийн төв нь 1999 оноос одоог хүртэл БЗД-ийн 20-р хороо Гачуурт тосгоны ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэр төртэй гүйцэтгэж, гэрээгээ жил бүр БҮРЭН ХАНГАЛТТАЙ дүгнүүлж ирсэн. НЭМГ-ийн дарга /асан/ Л.ТӨМӨРБААТАР нь хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэх гэж 2019, 2020 онуудад удаа дараа манай байгууллагад тулган шаардаж, хамт олныг маань сэтгэл зүйн дарамтад оруулсаар ирсэн. Гачуурт тосгоны 2 эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл, ялгааг өнөө болтол олохгүй ижил үйлчилгээтэй мэтээр санхүүжилтийг олгож ирсэн гэх өөрсдийн булхайгаа далдлах зорилгоор дээрх шийдвэрээ хэрэгжүүлж байна. /Гачууртын 2 эмнэлгийн ялгааг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ иргэд тодорхой тайлбарлана/

Мөн мэргэжил нэгт эмч, эмнэлгийн ажилтнууддаа энэ асуудал та бүхэнд тулгарах эрсдэлтэйг сэрэмжлүүлье

НЗД-ийн А/1333 захирамж нь манай эмнэлэгт 2020.12.30-ны өдрийн 19 цаг 54 минутад ирсэн. Манай хамт олон Нийслэлийн засаг дарга  Д.Сумъяабазарт 2021.01.04-ний өглөө хүсэлтээ өгсөн боловч одоогоор хариу ирээгүй байна. 

  • 2021.01.03-нд НЭМГ-ын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцоож утсаар та бүхэн хэвийн ажиллаж бай гэсний дагуу манай НОВА өрхийн эрүүл мэндийн төв 1 сарын 04,05-ны өдрүүдэд хэвийн ажилласан. 
  • Бид цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эсэхээ тодорхой болгох зорилгоор дээд байгууллагаас баталгаат тушаал шийдвэр шаардахад ямар ч албан бичиг одоогоор манай НОВА өрхийн эрүүл мэндийн төвд ирэхгүй байгаа тул тушаал шийдвэр иртэл бид хүлээж байна" гэжээ.

Эх сурвалж: https://gogo.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?