• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-22 12:00:00
  • 1277
SHARE TWITTER

Токиогийн олимп цуцлагдах уу?

Токио-2020 олимпийн наадмыг цуцлагдах яриа дахин дэгдлээ. Тодруулбал, өнөөдөр /2020.01.21/ Их Британийн The Times сайтын мэдээлж буйгаар Японы засгийн газрын зүгээс цар тахалтай холбогдуулан Токиогийн олимпийг цуцалж, ирэх 2032 оны олимпийн наадмын зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гэнэ.

Тэгвэл өчигдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Японы kyodo news агентлагт өгсөн ярилцлагадаа  "Олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-ны өдөр Токио хотод нээлтээ хийнэ. Ийм учраас бидэнд “Б” төлөвлөгөө гэж байхгүй. Бид энэ олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах тал дээр бүрэн төвлөрч ажиллаж байна” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр ирэх 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг ч төлөвлөгөөний дагуу хугацаандаа зохион байгуулагдана гэж мэдэгдэв.

Харин 1978 оноос ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй Дик Паунд олипмийн наадам төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах боловч үзэгчгүй явагдах магадлал өндөртэй гэдгийг анхааруулжээ. Түүний хэлснээр “Олимпийг наадмыг цуцалснаас үзэгчгүй зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга. Олон улсын олимпийн хороо болон олимпийн наадмын зохион байгуулагчид төлөвлөгөөний дагуу наадмаа эхлүүлэх байх. Дахин хойшлуулах боломжгүй учир хоёрхон сонголт бий. Эхнийх нь цуцлах, хоёрдахь нь долдугаар сарын 23-нд нээлтээ хийх” гэв.
Эх сурвалж: 
https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?