• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-22 11:00:00
  • 960
SHARE TWITTER
 

Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 салбар, чиглэлээс бусад ААН-үүд хэвийн ажиллаж эхэлсэн. Үйл ажиллагааг нь нээсэн 18 төрлийн ААН, байгууллагууд qr.119.mn-д хандан өөрийн гэсэн QR код үүсгэн хэвлэж, иргэдийн нүдэнд харагдахуйц газрууд, орц гарцдаа байршуулах ёстой. Ингэснээр, иргэн Covid-19 халдварын эрсдэлд ороход хэдхэн секундийн дотор E-barimt аппликейшнд анхааруулга мэдээлэл ирнэ.
Хэрэв тэр байршилд халдварын  халдвар тээгч илэрвэл иргэдийн  утсанд богино хугацаанд мэдэгдэл очих юм.  Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн QR кодын  бүртгэлийн ашиглалт хэр байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  эрүүл мэнд, боловсрол соёлын   хяналтын  хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

–ААН-үүд  ч тэр иргэдийн хувьд QR кодын бүртгэлийн асуудал дээр  санаачлагатай ажиллахгүй байна гэх  асуудал яригдсан. Энэ хүрээнд хяналт шалгалтууд хийгдэж байгаа юу?
 –Нийслэлийн Засаг даргын захирамжийн А/06 тоот хавсралтад өөрчлөлт орсон. Тодруулбал, нийслэлд  үйл ажиллагаа явуулж байгаа есөн ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээ ажилладгаас 35 төрлийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байсан. Нэгдүгээр сарын 18-аас эхлэн нэмэлтээр тавилгын бараа, цанын бааз, цахилгаан бараа хэрэгслийн худалдаа, ТҮЦ-үүдийг ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ хүн хоорондын зайг барьж, зөвхөн цонхоор үйлчилнэ. Иргэдийг бүртгэх QR кодоо уншуулж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, тамхи худалдахгүй. Дээрх байгууллагуудад мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж байгаа бөгөөд мөн  QR кодны хэрэгжилтийн явцад шалгалт хийгдэж  байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26 томоохон хүнсний зах,худалдааны төвд шалгалт хийн 56 зөрчлийг илрүүлсэн. Ерөнхийдөө дээрх байгууллагууд мэргэжлийн байгууллагын өгсөн заавар зөвлөмжийн хүрээнд ажиллахгүй байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?