• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-20 16:18:00
  • 987
SHARE TWITTER

Их Британид коронавирусийн халдварын эхний давлагаа гарах үеэр  Covid-19 туссан өвчтөнүүдийн 30 хувь нь таван сарын хугацаанд эмнэлэгт дахин хэвтэж байна гэсэн судалгааны үр дүн гарчээ. Уг судалгааг Лестерийн их сургууль болон Үндэсний статистикийн хороо хамтран явуулсан байна.
Судлаачид 47780 өвчтөнд судалгаа хийхэд 140 хоногийн дотор 29,4 хувь нь буцаад эмнэлэгт хэвтжээ. Мөн хүндээр өвдсөн өвчтөнүүдийн 12,3 хувь нь нас барсан байна. Зүрх судас, чихрийн шижин, элэг бөөрний хууч өвчтэй хүмүүсийн өвчин нь сэдэрч, хүндэрчээ. Үүнээс үзэхэд коронавирусийн улмаас нас барсан хүний тоо бодит байдал дээр илүү олон байж болзошгүй байна гэв. 
Өнөөдрийн байдлаар Их Британид онош тавьснаас хойш 28 хоногийн дотор нас барсан бол тухайн хүнийг коронавирусийн улмаас нас барсанд тооцож байгаа аж. Судлаачид коронавирусээр өвдсөн хүмүүсийг эрүүл мэнддээ анхаарал тавьж байхыг зөвлөжээ. 
Судалгааны багийг ахалсан Лестерийн их сургуулийн профессор Камлеш Кумли энэ нь Их Британид явуулсан хамгийн өргөн хүрээний судалгаа гэдгийг онцлоод "Бид маш удаан хугацааны ковидод бэлдэх ёстой юм байна гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрээд байна. Эмнэлгээс гарсан өвчтөнүүддээ хяналт тавих асар их ажил байна. Эрүүл мэндийн байгууллага өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч хяналт тавих хэрэгтэй" гэжээ. 
Эх сурвалж: https://gogo.mn/
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?