• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-20 15:42:00
  • 1073
SHARE TWITTER

Засгийн газраас цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлээр гаргасан. Гэвч эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн тул өмнөх оны мөн үетэй дүйцүүлсэн цахилгааны төлбөрийг төр хариуцна гэдгийг албаныхан мэдээлсэн. 
Тэгвэл эрчим хүчний зохисгүй хэрэглээ буурсан эсэх, мөн энэ долоо хоногийн Даваа гаригаас ажиллаж эхэлсэн Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн үйлчилгээ эрхлэгчид цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах эсэх асуудлыг УБЦТС ТӨХК-ийн Албаны дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Шийдвэр гарсан даруйд нийслэлийн хэмжээнд эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Одоо эрчим хүчний зохисгүй хэрэглээ буурсан уу, дахин хяналт шалгалт хийж байгаа юу?  

-УБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангах, цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд  цахилгааны хэрэглээг хэтрүүлснээс хэт ачаалал нэмэгдэж байгаа дэд өртөө, шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг шалгалт тогтмол хийж байна
Нэгдүгээр сарын 10-ны байдлаар  9250 дэд өртөө, 1179 фидер,  хэрэглэгчийн 11939 щит, 45934 цэгт хэмжилт, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үзлэг шалгалтын явцад 2935 гэмтлийг засч, 6250 хэрэглэгчдэд ачаалал бууруулах талаар зөвлөгөө өгч ажилласан. Айл өрхийн цахилгаан хангамжид үзлэг хийхэд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, тоолуур салгаж холболт хийсэн, хэрэглэгчийн эзэмшлийн тоолуурын хайрцаг газардуулгагүй, зөвшөөрөлгүй 380 ватт шугам татсан гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн байна.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний ачаалал өмнөх оны мөн үеэс тогтмол өсөлттэй байгаа нь хэрэглэгчид хэрэглээгээ нэмсэнтэй холбоотой юм. Хэрэглээ нэмэгдсэнийг дагаад хэрэглэгчдэд тэр хэмжээгээр төлбөр нь өндөр гарч байна.

Эх сурвалж: https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?