• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-20 12:35:00
  • 1042
SHARE TWITTER

Тайланд улсын хааныг доромжилсон гэх эмэгтэйд Бангкокийн шүүх 43,5 жилийн хорих ял оноосон талаар Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.
65 настай Анчан Прилертэд оноосон ялыг сулруулахгүй бол энэ нь түүний хувьд насаараа хоригдох ял болж байгаа юм. Тэрбээр 40 жил төрийн албанд ажилласан бөгөөд тэтгэвэртээ гараад байжээ.
Тайландад хааныг болон түүний гэр бүлийг, мөн хаант засаглалыг доромжилсон бол Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу 3-15 жилийн хорих ял оноодог байна.
"Өнөөдрийн шүүхийн шийдвэр биднийг цочирдуулснаас гадна хаан ямар ч шүүмжлэлийг тэвчдэггүй болохыг, хэрвээ шүүмжлүүлсэн бол харгис хэрцгий хариу барьдгийг харуулж байна" гэжээ.
Анчан Прилерт Фэйсбүүк болон Youtube-т хааны гэр бүлийг шүүмжилсэн 29 аудио бичлэг нийтэлсэн нь нийтдээ 87 жилийн хорих ялын хэмжээнд хүрчээ. Харин түүнийг буруугаа хүлээсний дараа энэ хугацааг хоёр дахин богиносгосон байна. Чухам юу гэж хэлж хааныг гомдоосон талаар мэдээлэл алга байна.
Тэрбээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө бусдын бичлэгийг нийтэлсэн, өөрийнх нь хэлсэн ямар нэг үг байхгүй гэдгийг онцолж байжээ. Энэ хэргийн мөрдлөгийг бүтэн зургаан жил явуулсан бөгөөд түүнээс дөрвөн жилд нь тэрбээр хоригдсон байна. 
"Өнөөдрийн шүүхийн шийдвэр биднийг цочирдуулснаас гадна хаан ямар ч шүүмжлэлийг тэвчдэггүй болохыг, хэрвээ шүүмжлүүлсэн бол харгис хэрцгий хариу барьдгийг харуулж байна" хэмээн Эмнести Интернэйшнл байгууллагын хүний эрхийн ажилтан Сунай Пхасук хэлжээ. 
Өмнө нь 2017 онд худалдагчаар ажиллаж байсан нэгэн иргэнд хааныг доромжилсон хэргээр 35 жилийн хорих ял оноосон байна. 
Эх сурвалж: 
https://gogo.mn/
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?