• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-19 15:10:00
  • 945
SHARE TWITTER


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд амны хаалтаа хаана яваа газраа ил задгай хаясан байдлыг нийслэлийн гудамж талбай, автомашины зогсоол зэргээс харж болохоор байгаа. Ийм байдлаар хаяасан амны хаалтаас корона вирусний халдвар тархах, авах магадлал өндөр байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр сэрэмжлүүллээ. 

Энэ талаар ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл хэлэхдээ, "Бохир амны хаалт нь халдвар тархаах их уурхай болох боломжтой. Тийм учир бохирдсон амны хаалтаа энэ тэнд ил, задгай хаях нь агаар дуслын болон ахуйн хавьтлын замаар халдвар авах магадлал өндөр. 
 

Хавар урин дулааны улиралд ил, задгай хаясан бохир амны хаалт салхинд хийсэж, таны ам, хамар, үс, толгойд хүрэх юм бол халдвар тархана гэсэн боломжит бүх хувилбарыг та бүхэнд хэлж сануулж сэрэмжлүүлж байна. Өнөөдөр мэдээлж буй ТҮК-ийн цэвэрлэгээний ажилтнуудын хувьд амны хаалтаас халдвар авсан эсэхийг бид тогтоогоогүй, нотлогдоогүй байна" гэв. 

 

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар хэлэхдээ, хог хаягдалтай ажиллаж буй цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууд халдвар авах эрсдэл өндөртэй байдаг учир халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллах шаардлагатай. Энд ялангуяа зам, талбай цэвэрлэж буй болон хог хаягдал боловсруулахаас эхлээд ачиж тээвэрлэж байгаа жолооч, ажилтнууд хамгаалалтын бээлий, хувцас комбизонтой ажиллах ёстой гэв. 
Эх сурвалж: 
http://www.sonin.mn/
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?