• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-18 16:25:00
  • 902
SHARE TWITTER

Монгол хүний оюуны цар хүрээ, нөөц бололцоог олон улсад бодитоор харуулсан газар бол Монголын оюун ухааны академи юм. Энэхүү академиас өнгөрсөн хугацаанд Гиннесийн амжилтын эзэд төрж өдгөө хамгийн бяцхан сурагчид нь ах эгч нарынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр зэхэж байна. Оюун ухааны академийнхан хөл хорионы цагийг ашиглан ур чадвараа хөгжүүлж байгаа тухай бид мэдээлсэн. Үүнийг бататгасан сайхан мэдээг Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар өчигдөр цахим хуудсаараа дамжуулан дуулгалаа. Гэхдээ энэ удаагийн мэдээ онцлогтой. Учир нь, одоо хүргэх гэж буй амжилтын эзэн нь Х.Хатанбаатарын охин Х.Ивээлийн тухай юм. Х.Ивээлд аав нь хөл хорионы үеийн цаг хугацааг ашиглан харахгүйгээр шоо эвлүүлэх аргыг зааж сургажээ. Өдгөө зургаан настай тэрбээр шоог ердөө 17 хоногийн дотор эвлүүлж сурсан байна.
Энэ амжилтаараа Х.Ивээл харахгүйгээр шоо эвлүүлж буй дэлхийн хамгийн бага насны хүүхэд болж байгаа аж. Энэ талаар түүний аав Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр “Бахархал, 17 хоногийн дотор Ивээл харахгүйгээр шоогоо эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад төсөөллөө чөлөөтэй санаж эвлүүлдэг болно. Харахгүйгээр эвлүүлэхдээ 120- 190 үйлдэл хийж байгаа юм. Шоог харахгүйгээр эвлүүлж буй дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо. Одоо үүнийг Гиннест албан ёсоор баталгаажуулах л үлдлээ” гэсэн байв. Эргэн сануулахад, Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын “Россия-1” сувгийн “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт 2019 онд урилгаар оролцож үзэгчид төдийгүй шүүгчдийг гайхшируулж байсан билээ.


Эх сурвалж: http://www.zaluucom.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?