• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-15 14:35:00
  • 1064
SHARE TWITTER


БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Starbucks" сүлжээ кофе шопын өмнөх эзэн Ховард Шульцэд захиа бичин, Вашингтон, Бээжингийн худалдааны нөхцөл байдлыг сайжруулахад туслахыг хүсчээ.

Тэрбээр АНУ-ын тэрбумтан Шульцээс авсан захианыхаа хариуд “Хятад, АНУ хоорондын худалдааны нөхцөл байдлыг дэмжих ажилд идэвхтэй, чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээрээ байх”-ыг уриалсан хэмээн "Шинхуа" агентлаг мэдээлсэн байна.

Ши Жиньпин захиандаа “Хятад улс "Starbucks" тэргүүтэй ямар ч америк компанийг манай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхлэх, хөгжих асуудалд саад хийлгүй, харин ч дэмжих болно” хэмээн бичжээ. Захианы агуулгаас харахад тус захианы талаар Хятадын төрийн мэдээллийн агентлаг ямар зорилгоор олон нийтэд ил нийтэлсэн нь ойлгомжтой байна. Өдгөө хоёр тал худалдаа, технологи, аюулгүй байдал, хүний эрхийн тал дээр зөрчилдөөнтэй байгаа билээ.

Харин "Starbucks" компани 1999 оноос хойш Хятадын том хотуудад 4700 кофи шоп нээн ажиллаж байгаа аж. Шульц 2018 онд компанийн эзний байр сууриасаа буусан ч нөлөө бүхий хүн хэвээрээ байгаа юм. Мөн "Шинхуа" агентлагийн мэдээлснээр Шульц Ши Жиньпиний удирдлагыг дэмждэг бөгөөд орчин үеийн амжилттай нийгмийг маш сайн бүтээж чадсан хэмээн сайшаадаг аж.

Ши Жиньпин, Дональд Трамп нар цар тахлын үүсэл гарал, Хонгконг, Шинжаан дахь хүний эрхийн асуудал зэргээс болж багагүй маргаантай байгаа билээ. Харин удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор солигдож, Жо Байден тангараг өргөх гэж байгаа тул Хятадын дипломатч Ван И АНУ-д хандан харилцаагаа шинээр тогтоож, харилцан итгэлцэл бүхий дотно харилцаатай болохыг уриалж байгаа билээ.
Эх сурвалж: https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?