• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-01-15 12:15:00
  • 986
SHARE TWITTER


Их Британийн эрүүл мэндийн яамны судлаачдын өчигдөр гаргасан тайланд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст хамгийн богинодоо таван сарын хугацаатай дархлаа үүсдэг байж болзошгүй тухай мэдээлжээ.

Тухайлбал эдгэрсэн хүмүүсийн дахиж халдвар авах магадлал нь хэзээ ч өвдөж байгаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад 83 хувиар бага байгааг судалгаагаар тогтоосон байна.
​Гэхдээ зарим хүмүүст хоёр дахь удаагаа халдвар авч, бусдад вирус тараах эрсдэл хэвээр байгаа тул халдвараас сэргийлэх дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэйг судлаачид анхааруулжээ.

“Хэрвээ та халдвар аваад эдгэрсэн бол хоёр дахь удаагаа хүндээр өвчлөх магадлал буурах сайн талтай боловч бусдад вирус тараах эрсдэл хэвээр байгааг мартаж болохгүй” гэж судалдааг ахалсан профессор Сюзан Хопкинс ярьж байна.
Түүний ахалсан баг 2020 оны зургаадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Британи даяар ажиллаж буй 21,000 орчим эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн байдлыг ажиглажээ.

Ингэхэд халдвар аваад эдгэрсэн 6,614 ажилтны дотроос дээрх хугацаанд 44 хүн л дахин халдвар авсан байна. Харин огт халдвар авч байгаагүй хүмүүсийн дотроос 318 халдварын тохиолдол шинээр илэрчээ.Одоо эрдэмтэд ажиглалтаа үргэлжлүүлж, эхний өвчлөлийн дараа үүссэн дархлаа хэр удаан үргэлжилдгийг судлах гэнэ.


Эх сурвалж:https://ikon.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?