Сонгино, алимаар амталсан элгийг шилэн саванд хийж бэлдэхэд тийм ч их цаг орохгүй. Илүүдэл өөх тосгүй бас хуурай шарсан элгийг бодвол үнэхээр амттай, шүүслэг, зөөлөн болдог. Шилэн саванд бэлдэх энэхүү арга нь битүү чанагч байдаггүй айлд зориулсан нэгэн хувилбар юм.
Гэхдээ шилэн саванд хийхэд өөрийн гэсэн давтагдашгүй амт үнэхээр гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийм элгийг шарах шүүгээнээс гаргаж ирэхэд ямар болсон нь бүх талаасаа шууд л харагдаж шүлс асгармаар… Бидэнд итгэж болно шүү. За, эхэлцгээх үү?
Шилэн саванд хийсэн элэг
Орц:
- 900г элэг
- Сонгино
- 2 алим
- Давс,
- перц
- 1,5 л хэмжээтэй шилэн сав
Хийх арга:
1. Сонгиноо хагас цагираг байдлаар нимгэн хэрчинэ. Алимаа хальслах шаардлагагүй, харин голыг нь сайн цэвэрлээд хавтгай хэрчээрэй.2. Цэвэрхэн шилэн савны ёроолыг сонгиноор дүүргэнэ. Дараа нь хэдэн ширхэг алим тавина.
3. Элгээ сайтар угааж нимгэн хальсыг нь салгаарай, дахин угаагаад дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Давс, перцээр элгээ амталж сайтар хутга. Амтлагч элгэнд бүрэн тарсан байх ёстой. Элгээ шилэн савандаа хийнэ.
4. Одоо алим, сонгино, элэг гээд давхарлаад явна. Хамгийн сүүлчийн давхарга алим байх ёстой.
5. Мөнгөлөг цаасаар шилэн савны амыг таглана.
6. Элэгтэй шилэн савыг хүйтэн шарах шүүгээнд хийгээд 180 хэм дээр тохируулна. Халж л байг. Шилэн савтай элэг буцалж эхэлснээс хойш дахин 30-35 минут жигнээрэй. Дараа нь шарах шүүгээгээ унтраагаад 10 минут тэнд нь амраана. Алимтай элгийг тослог зөөхийгөөр амтлан иднэ.
Огт хатаагүй зөөлөн элэг аманд ороод л хайлна. Алимны ачаар элэг хатаагүй юм, дээрээс нь алимны хүчиллэг-чихэрлэг амт элгийг бүр ч гоё амттай болгож өгчээ. Зөөхий – өнгө үзэмж, амт ч нэмнэ.
ШУУД ҮЗЭХ: