• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2018-11-06 15:03:00
  • 1928
SHARE TWITTER

 

Монгол улсад төр үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? Хууль тогтоомж нь хэнд үйлчлэх, хэний эрхийг хамгаалах, Нийгмийн харилцааг зохицуулж чадаж байна уу гээд асуудлууд үүсээд удаж байна. Жирийн иргэнд хууль нэг тайлбарлагдаж айлган сүрдүүлдэг, эрх мэдэлтэн, албан тушаалтанд өөрөөр тайлбарлагддаг байдал үүсээд нэлээд удав.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан болоод хашиж байгаа албан тушаалтанд болохоор 1 сар хорих арга хэмжээ авч иргэдийн хэл амыг дарчихъя гэж гуйж байгаад албан тасалгаандаа хүлээн авалт бэлэг сэлт өргөн барьж хариуцлага хүлээлгэх биш Манжийн үеийн урвагч шарвагчийн дүр эсгэж байдаг.

Өнөөдөр, яг одоо цаг үед Төсвийн мөнгөнөөс хулгай хийсэн, ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаанд нөлөөлж бусад сангуудаас эрх мэдлээ ашиглан өөрийн компани болоод ах, дүү, хамаатан садандаа тэрбум тэрбумаар нь аваад шамшигдуулаад байхад Засгийн газрын ганц сайдаар нь туг тахиад ард түмний хэл амыг өнгөрөөх гэж оролдож байдаг. 
Хэн нэгэн сайд огцроод өнгөрөх бол хийсэн үйлдэлтэй нь харьцуулахад дэндүү жижиг асуудал.
Ард түмнийг цагаан цаас гэж үзсээр л байх уу.

УИХ -ын гишүүдийн ЖДҮ-ийн сангаас авсан мөнгийг сонсохоор ой тойнд багтахааргүй мөнгөн дүнгийн хэдхэн хувьд нь тэнцэх хэмжээний зээлийг жирийн иргэн, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид дүрэм, журмын дагуу яваад хөөцөлдөөд авна гэдэг давашгүй даваа мэт болсон.

Монгол улсын үндэсний эрх ашиг, улсын хөгжилд зарцуулах татвар төлөгчдийн мөнгө, жирийн иргэн иймэрхүү үйлдэл гаргасан бол сүржин хууль ярьж дааж давашгүй хариуцлага тооцно. Монгол улсын хууль эрх тэгш үйлчилж байна уу. Албан тушаалтнаар мөнгийг нь буцааж төлүүлж гэм буруутай асуудлыг нь шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. 
Улс төрийн хариуцлага бол хийсэн үйлдэлтэй нь харьцуулахад жижигдэнэ.

Зүй ёс нь бол Дэлхий нийтийн хууль ёсны жишгийг дагаж Эрүүгийн болон Авилгалын хэрэг үүсгэж хатуу хариуцлага тооцож ард түмэнд хариуцлага тооцсон байдлыг ил тод танилцуулах хэрэгтэй. Бид ийм л зүйлийг хүлээх болно.

Ард түмний төлөөлөл болон сонгогдсон Ерөнхийлөгч нь Авилгачид, Овт шарууд, Төсвийн мөнгө идэгчидтэй тэмцээд хүч хүрэхгүй аргаа бараад ард түмнээсээ дэмжлэг хүсэн үнэхээр дийлдэхгүй бол өлсгөлөн зарлах уу гэж ард түмнээсээ асууж байхад нэгэн мэдээллийн сувгаар доог тохуу хийж байх жишээтэй.

Ийм нийгэмд амьдрах гэж бид одоог хүртэл амьдарч байгаа юм гэж үү. Олон асуулт, асуудлын хариуг ард түмэн төр, хууль хяналтын байгууллагаасаа хүсэн хүлээж байна. Хууль хяналтын байгууллага хараат бус байж эрх мэдэлтэнд хатуу хариуцлага тооцож чадах юм бол Монголын төр хүчирхэгжиж, нийгэм эрүүлжинэ.

2018.11.01

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?