• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-07 17:04:00
  • 35
SHARE TWITTER
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан “Хамтын хүчээр – чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” эсээ бичлэгийн уралдаан боллоо

???? Завхан аймгийн Улиастай сумын ЕБ-ын Чандмань-Эрдэнэ сургуулийн 10-р ангийн сурагч Юнрэндоржийн Ариунгоо тэргүүн байр эзэллээ.
????Дэд байранд Улаанбаатар хотын Налайх дүүргийн ЕБ-ын Голомт сургуулийн 11-р ангийн сурагч Батчулуун овогтой Үжиндарь тодорлоо.
????Мөн тусгай байранд Улаанбаатар хотын СХД-ийн ЕБ-ын Ирээдүй сургуулийн 11-р ангийн сурагч Батсайхан овогтой Эгшиглэн нар тодорлоо.
Энэ жилийн уралдаанд нийт 185 эсээ ирсэн бөгөөд байр эзэлсэн бүх сурагчиддаа баяр хүргэж байна.
Юнрэндоржийн Ариунгоо эсээ:
ХАМТЫН ХҮЧЭЭР – ЧАНАРТАЙ ХҮНС, БАТАЛГААТ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ
Хүн бүрийн амьдралын хамгийн чухал хэрэгцээ бол хүнс. Тиймээс хүнсний аюулгүй, баталгаатай, чанартай байдал нь дэлхий нийтийн оршин тогтнол, хөгжлийн үндэс юм.
НҮБ-ын судалгаагаар өнөөдөр ойролцоогоор 673 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байхад, нөгөө талд нь хүнсний илүүдэл, хог хаягдал, таргалалт зэрэг асуудал зэрэгцэн оршиж буй нь хүнс, хөдөө аж ахуйн тогтолцооны тэнцвэргүй байдлыг харуулж байна.
Монгол орны тухайд хаа сайгүй чипс, хийжүүлсэн ундаа, хэт чихэрлэг бүтээгдэхүүн зарж байгаагаас хүмүүсийн дунд таргалалт, хоол боловсруулах замын өвчин, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэж, бие махбодид урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэхээс гадна ийм хүнсийг их хэмжээгээр савлах нь олон тонн гялгар уут, сав баглаа боодол цугларч, байгаль орчинд аюултай хаягдал үлдээж байна.
Нөгөө талаас зарим гэр бүл хэрэгцээнээсээ илүү хүнс худалдан авч, үлдсэнийг шууд хаядаг бол, амьжиргааны түвшин доогуур айл хүүхдүүдээ эрүүл, тэнцвэртэй хоолоор хангаж чаддаггүй. Энэ ялгаа зөвхөн эдийн засгийн асуудал биш, хүнсний хэрэглээний соёл, ухамсар дутагдаж байгаатай холбоотой болов уу?
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд жил бүр энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг. Манай сургуулийн тухайд эрүүл хооллолтын сургалт, хаягдлыг бууруулах уралдаан, хүүхэд залуусын дунд бүтээлч ажил өрнүүлдэг. Өнгөрсөн жил
манай ангийнхан хүнсний хаягдлын судалгаа хийж, сургуулийнхаа нийт сурагчдад илтгэл тавьсан нь тэдэнд их сургамж болсон.
Иймд сурагч миний хувьд би дараах санааг дэвшүүлмээр байна. Тухайлбал:
✅Сургуулийн орчинд чанар муутай хүнс борлуулахыг хязгаарлаж, оронд нь шинэхэн жимс ногоо, эрүүл хүнс түгээх тогтолцоог бий болгох хэрэгтэй.
✅Хүүхдүүд багаасаа эрүүл хооллолт, хүнсний хариуцлагын талаар суралцах нь чухал тул хичээлийн хөтөлбөрт тусгаж өгмөөр санагдана. Учир нь манай сургууль дээр Орос хэлний нэг өдрөөр багш маань биднийг баг болгож гарын доорх материал буюу зөвхөн хүнсний ногоогоор салат, ундаа гэх мэт хөнгөн авсаархан хоол бэлтгэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь их үр дүнтэй болсон.
✅ Гэр бүл, сургууль, багш, эцэг эх хамтран бидэнд хүнсээ хаяхгүйгээр зохистой хэрэглэж сурах соёлыг хэвшүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Суралцагч биднээр сургуулийн хашаанд жижиг хүлэмж байгуулж, хүнсний ногоо тариулж сурган, хүнсний хаягдлыг багасгах туршилт хийвэл бодит үр дүнтэй алхам болно гэж бодож байна.
Хүнсний асуудал бол зөвхөн нэг улсын бус, дэлхий нийтийн ирээдүйтэй холбогдох учир “Хамтын хүчээр - Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” гэсэн уриаг улс орон, төр засаг, албан байгууллага, айл гэр, цаашлаад хүн төрөлхтөн хамтын оролцоогоор хүнсний хангамжийн асуудлаа шийдвэрлэж, хэрэглээний зөв соёлыг хэвшүүлж чадвал эрүүл хүнсээр хангагдан, эрүүл, найдвартай, баталгаатай ирээдүйг бүтээж чадна. Энэ бол зөвхөн уриа биш, харин хүн бүрийн хийх ёстой үйл хэрэг билээ.
Хамтын хүчээр – чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө..
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?