• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-02-21 16:28:00
  • 987
SHARE TWITTER
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос “INTERNET Plus SMEs”                          саналыг МАХН-ын мөрийн хөтөлбөрт
                                    тусгуулахаар хүргүүллээ


"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ ЖДҮ-ийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналаа 2020 сонгуульд оролцох улс төрийн намуудад хүргүүлж байгаа. Тус холбоо өнөөдөр МАХН-ын удирдлагуудад 8 бүлэг 36 заалт бүхий саналаа албан ёсоор  гардуулж өглөө.

Энэхүү санал нь ЖДҮ хөгжиж байгаа орнуудын туршлагыг судалж, боловсруулсан учир үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжиж,  хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр онцоллоо. Мөн ЖДҮХС-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, дэмжлэгийг бодитой болгох, эрх зүйн орчныг сайжруулах болон онцгой хөнгөлөлттэй зээл олгох, боловсон хүчний нийгмийн даатгал болон цалин хөлсийг төрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлөх зэргээр олон ажил хэрэгч саналуудыг тусгажээ. 

Тэгвэл МАХН-ын удирдлагууд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хүргүүлсэн энэхүү саналыг хүлээн авч, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгаж, бодит ажил болгохоо илэрхийлсэн юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дээрх саналууд дээр нэмэлтээр сүүлийн гурван жилд зохион байгуулсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум"-аас гарсан баялаг бүтээгчдийн санал зөвлөмжүүдийг тусгасан бөгөөд хамгийн гол нь Төрөөс жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нэгдсэн бодлого шаардлагатай тул улстөрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгаснаар үндэсний үйлдвэрлэгчдийн өнөөгийн байдал, тэдэнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхэд түлхэц болно гэдгийг онцоллоо.

Нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийн хүсэлтээр байгуулагдсан тус холбоо нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаар гаргах УИХ, засгийн газрын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сайжруулахад ийнхүү саналаа өгч байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн төрийн цогц бодлоготой болтол баялаг бүтээгчдийн дуу хоолой болж ажиллахаа илэрхийллээ. Мөн баялаг бүтээгчдийг хариуцсан, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн яам, агентлагтай болох нь юу юунаас чухал учир энэхүү саналыг ч мөн мөрийн хөтөлбөртөө тусгахыг хүслээ.

Саналыг бүрэн эхээр нь хүргэж байна

Эх сурвалж: mass.mn
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?