• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2018-10-22 15:31:00
  • 2320
SHARE TWITTER

Олон улсын бизнесс эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт (The International Women’s Entrepreneurial Challenge IWEC) байгууллага нь АНУ- ын Нью-Йорк хотод төвтэй бөгөөд дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын зах зээлд ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд туслах, боловсрол олгох, зөвлөлгөө, мэдлэг мэдээлэлээр хангах үндсэн зорилготой ашгийн бус олон улсын байгууллага юм. АНУ-ын засгийн газар IWEC-ээс явуулж буй хөгжиж буй орнуудын эмэгтэй бизнес эрхлэгчдийн амжилтыг дэмжих, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүйсийн тэгш бус байдлыг багасгах зорилготой олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. IWEC нь эмэгтэйчүүдийн ажлын байрыг олноор бий болгож буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэхүү хурал нь 2007 оноос хойш одоогоор Барселона, Нью-Йорк, Нью-Дели, Кэйп таун, Лима, Стокхольм, Стамбул, Брюссель, Сиэтл хотуудад болоод байна.

Энэ хурал нь эмэгтэй бизнес эрхлэгчид хоорондоо уулзан мэдлэг, туршлага солилцох, холбоо тогтоох, шинэ боломжуудыг нээх, хамтарсан үйлдвэр байгуулах, дэлхийн зах зээлд гарах олон боломжуудыг олгодогоороо ихээхэн ач холбогдолтой юм. Мөн энэ хурлаараа амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тодруулж “The International Woman Entrepreneurial Challenge” шагнал гардуулж тэдний мэдлэг туршлагаас хуваалцдаг бөгөөд одоогоор энэ шагналыг дэлхий шилдэг бизнес эрхлэгч 291 эмэгтэй хүртээд байгаа юм байна. Энэ жил Монгол улсаас дээрх шагналыг зах зээлд УРБАН брэндийг үүсгэн байгуулагч “Денимон” ХХК-ий Ерөнхий захирал Д.Тунгалаг хүртжээ. Энэ удаагийн хурал БНХАУ-ын Шанхай хотод болсон байна.

Эх сурвалж: WWW.NEWS.MN

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?