• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

С.МӨНХЖАРГАЛ: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БАНК БОЛ МИНИЙ ХУВЬД ХААЛТТАЙ СЭДЭВ БАЙСАН

  • special
  • 2021-08-21 17:22:00
  • 1936
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарт Мөөг тариалалтын кластерийн системийг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг “Мөөгний Мөөжиг” гэж нэрлэгдээд байгаа С.Мөнхжаргал хатагтай маань уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.

Хувийн амьдралын хувьд нөхөр болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэнэ.

С.Мөнхжаргал  Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй ч хүлэмжийн аж ахуйг ихээхэн сонирхож тэр дотроо хүйтэн сэрүүнд ч ургадаг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ургацаа өгдөг мөөгийг тариалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 6 дах жилдээ амжилттай бизнес эрхэлж байгаа ба  Франц хэлтэй туршлагатай, чадвартай бас нэгэн Баялаг бүтээгч эмэгтэй юм.

Мөөг нь уургийн маш өндөр агууламжтай амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм. Дотроо маш олон төрөл байх ба Хясаан мөөгний хувьд хонины махтай тэнцүү хэмжээний уурагтай ч тослог нь 0 буюу ямар ч тослоггүй гэнэ. Ийм өндөр хэмжээний уурагтай ч тослоггүй бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх нь  эрүүл мэндэд маш чухал нөлөөтэйгөөс гадна бид хоол хүнсээрээ дамжуулан биедээ авч чадахгүй байгаа шим тэжээлийг зөвхөн мөөгнөөс нэг дор авч чаддаг тухай ярьж байлаа.

Мөөгний Мөөжиг хатагтайн тариалж буй мөөгнөөс 49 төрлийн хүний биеийг маш их шим тэжээлээр хангах элемент ялгаруулсан ба тухайн элементүүд нь:

Илүүдэл жин үүсгэхгүй

Хоол боловсруултын асуудалгүй байхад тустай

Цусны эргэлтийг сайжруулах

Холестерин шүүж

Хөгшрөлтийг удаашруулдаг гэх мэт энэ бүх үйл ажиллагаанд мөөгний оролцоо маш их байдаг гэнэ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын хоол тэжээлийн судалгааг 5 жил дутамд хийдэг байна. Тэгвэл энэ судалгаагаар Монголчууд A, B, D амин дэмийн дутагдалтай гарч байгаагаас гадна сүүлийн үед ялангуяа хүүхдүүдийн дотор таргалалт маш ихээр нэмэгдэж байгааг онцолжээ.

Энэ асуудлуудыг нэг дор шийдэх боломж нь мөөгийг хүнсэндээ хэрэглэх юм.

Анх Франц улсад ажиллаж амьдарч байхдаа тэр үеэс судалгаа хийж эхэлсэн ба хэрхэн мөөг тариалж, яаж борлуулж байна гээд бүх судалгааг олж мэдээд Монголдоо ирж хэрэгжүүлж байгаа гэнэ.

Бизнес эрхэлхэд үүсдэг хамгийн том асуудал бол санхүүгийн асуудал шүү дээ. Тэгвэл та энэ асуудлыг яаж шийдэж анхны санхүүжилтээ бий болгосон бэ?

Бизнес хийхээр хураасан 40 сая төгрөгтэй байсан. Дараа нь Шарк Танк нэвтрүүлэгт орж 110 сая төгрөгний хөрөнгө оруулалт авч чадсан нь маш их боломжийг нээж өгсөн.

Мөн мөөг тариалж эхэлсэн цагаасаа хойш нийт 200 гаруй хүнийг сургалтанд хамруулж мөөгний аж ахуйг танилцуулж байна.

Манай улс импортоор орж ирж байгаа хүнсэнд шинжилгээ хийдэггүй. Дотооддоо үйлдвэрлэж байгаа адилхан хүнстэйгээ харьцуулж аль нь ямар хөрсөнд хаана ургаж хүнд хичнээн төрлийн шим тэжээлтэй байгаа вэ? гэдгийг тодорхой болгож байгаа зүйл нэг ч байхгүй нь харамсалтай.

Монгол улсын хүн амын хэрэглэж байгаа мөөгний 97-99% нь импортоор орж ирсэн мөөг байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам мөөгний хэрэглээ маш ихээр нэмэгдэнэ. Зөвхөн нэг жилд хамгийн бага импортын мөөг оруулж ирсэн жил бол 2,2 тэрбумын мөнгөн дүнтэй тэнцэж байна.

Иймд энэ салбарыг дэмжиж дотоодынхоо хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бий болгох хэрэгтэй гэж бодож явдаг тухайгаа ярьлаа.

-Нэвтрүүлгийг бүтнээр нь энд дарж үзнэ үү

-Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн Мөөжиг органик мөөгтэй холбогдох утас: 91990901
-Мөөжиг органик мөөг Page хаяг: https://www.facebook.com/MuujigMushroom
-Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075

Сэтгүүлч: О.Одонтунгалаг

Фото агшин

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?