• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Сангийн яам: Эрсдэлтэй хоёр банканд НД, ЭМД-ын сангийн 314.7 тэрбум төгрөг байршиж байна

  • now
  • 2021-06-30 16:00:00
  • 1518
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

 

 

 

УИХ-ын хаврын чуулганы Төсвийн байнгын хороо 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт арилжааны банканд байршиж буй Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө холбоотой ноцтой дүгнэлт танилцуулав.

 

 

 

2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлангийн 9.1.5-д “Төлбөрийн чадвар буурсан нэр бүхий 2 банканд ЭМДС, НДС-ийн нийт 161.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан нь төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байгаагаас сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломжийг бууруулж, байршуулсан мөнгөн хөрөнгөд эрсдэл үүсэж байна.” гэж бичжээ.

 

 

 

Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Эрсдэлтэй гэж хэлэгдээд байгаа хоёр банк нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр 116.2 тэрбум төгрөг, Чингис хаан банк дээр 198.5 тэрбум төгрөг нийтдээ 314.7 тэрбум төгрөг байршиж байна. Энэ мөнгөний гол дүнг эзэлж байгааг нь Нийгмийн даатгалын сан дээр Чингис хаан банканд 101.6 тэрбум төгрөг байна. Энэ нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгө болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилгоор байршуулсан гэж ойлгож байгаа” гэж байнгын хорооны хэлэлцүүлэг дээр хэллээ. 

 

 

 

Өнгөрсөн 2020 оны 10 дугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны харилцагчийн төлбөр тооцоо тодорхой хэмжээгээр саатсан зүйлүүд байгаа тухай мэдээлж байсан.

 

 

 

НД болон ЭМД-ын сангийн хөрөнгийг аль банканд байршуулах тухай шийдвэрийг хариуцсан санг Үндэсний зөвлөлүүд гаргадаг. Гэхдээ Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа олонд нээлттэй бус. Үүнээс болж Капитал банкны хэрэг дэгдэж, эцэст нь татвар төлөгчид мөнгөөрөө хохироод үлдсэн гашуун туршлага бий. Хэрэв дээрх хоёр банкны асуудлыг анхаарахгүй бол Капитал банкны сценари давтагдахгүй гэх баталгаа байхгүй.

 

 

 

Эх сурвалж: https://business.mn/

 

 

 

 

 

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?