• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

Говьсүмбэр аймгийн салбар хороо тэргүүлэгч гишүүдээ сонголоо

  • interview
  • 2016-02-08 11:16:00
  • 1283
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Говьсүмбэр аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих салбар хороо зөвлөгөөнөө хийж тэргүүлэгч гишүүдээ сонголоо. Зөвлөгөөний үеэр Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын төлөөллийг оролцуулах талаарх хуулийн тогтоолыг салбар хорооны дарга Д.Отгонбаярт гардуулсан юм.

Анх 2015 оны 11 дүгээр сарын 11 Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Говьсүмбэр аймгийн салбар хороо байгуулагдаж байсан бөгөөд өдгөө үндэсний үйлдвэрлэгчдээдэмжин ажиллаж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үр өгөөжөө өгч буй талаар аймгийн үйлдвэрлэгчид ярьж байсан юм.   

Говьсүмбэр аймгийн Салбар хорооны дарга Д.Отгонбаяр

Тэргүүлэгч гишүүдээ сонгочихсон учраас юун түрүүнд 2016 оныхоо шинэ ажлыг ярилцаж батална. Салбар хороон даргын хувьд ч урьдчилан тооцоолсон, төлөвлөсөн ажлууд ч байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний  төв, ХАА-н газар, Хөдөлмөрийн хэлтэсүүдтэйгээ хамтран 2016 онд хийх ажлынхаа ерөнхий чиг шугамыг ярьж тохирсон байгаа. Энэхүү төлөвлөсөн ажлын дунд, Хөдөө аж ахуйн салбартай хамтран мал нядалгааны төвлөрсөн цэг байгуулах, үүнтэй холбогдуулж Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах тал дээр ярилцсан байгаа. Энэ мэтчилэн баялаг бүтээгчдээ дэмжин ажиллах тал дээр үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах болно.

Тэргүүлэгч гишүүн, “Сүмбэр буянт” ХХК-ийн захирал Г.Давааням

Юун түрүүнд баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана. Бид бүгдийн хийж бүтээсэн бүтээгдэхүүнийг зөвхөн аймаг гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрт түгээн таниулах тал дээр түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Ер нь хамгийн чухал нь орон нутгийн болоод үндэсний үйлдвэрлэлээ нэн түрүүнд дэмжин ажиллана гэсэн зорилготой ажиллах болно.  

Тэргүүлэгч гишүүн, "Уламж тэмүүлэл" ХХК-ийн захирал Т.Наранцэцэг

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог бол маш их талархан дэмжиж байгаа. Тиймээс уг холбооны аймгийн салбар хорооныхоо тэргүүлэгч гишүүнээр сонгогдсондоо ч баяртай байна. Тэргүүлэгч гишүүд бид хамгийн түрүүнд татварын шинэчлэлийн бодлого болон ажил олгогч хүмүүсийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж болно. Мөн жижиг аж ахуй нэгжүүдийг босож чадахгүй болтол нь дарж байгаа нэг зүйл бол татварын асуудал. Үүн дээр баялаг бүтээгчдийнхээ өмнөөс дуу хоолой нь болон ажиллах төлөвлөгөө, зорилготой байна.

Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Говьсүмбэр аймгийн салбар хороо шинэ гишүүдээр бүл нэмсэн юм.

“Чойр Хайрхан” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дарга Л.Одбаяр

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элссэндээ баяртай байна. Манайх Чойр Хайрхан нэртэй компаниар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ холбоонд гишүүнээр элссэнээр цаашид олон төрлийн баялаг бүтээгчидтэй туршлага солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.  

Өрхийн үйлдвэрлэгч О.Одонгэрэл

Миний хувьд мөнгөн эдлэлээр эд зүйлс хийж эхэлж байгаа. Ихэвчлэн хөдөөний малчдын хэрэгцээнд тохирох эмээлийн хазаар зэргийг хийдэг. Тиймээс шинээр баялаг бүтээж буй иргэн учраас Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элссэндээ баяртай байна.

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?