• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

Баялаг бүтээж аймгаа хөгжүүлж буй Баянхонгорчууд анхдугаар зөвлөгөөнөө хийлээ

  • interview
  • 2015-09-28 14:52:00
  • 1173
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны үйл ажиллагаанд Баруун бүсийн тулгуур төв Баянхонгор аймаг нэгдлээ. Саяхан тус аймгийнхан баялаг бүтээгчдийнхээ анхдугаар чуулга уулзалтыг хийж, салбар хороогоо байгууллаа.

“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны үйл ажиллагаанд Баруун бүсийн тулгуур төв Баянхонгор аймаг нэгдлээ.

Тус аймаг хөгжлийнхөө гол тулгуурыг баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид гэж тодорхойлон ажиллаж байна. Энэ утгаараа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ илүүтэй дэмжин зээл, тусламж үзүүлж байгаа аж. Баянхонгорчуудын хувьд баялаг бүтээгчдийг дэмжих төсөл орон даяар хэрэгжиж, холбоо байгуулагдан эх орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж буйг маш ихээр дэмжин, саашааж байгаа нь зөвлөгөөний үеэр анзаарагдаж байлаа. Тэр дундаа тус зөвлөгөөнд “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр өөрийн биеэр хүрэлцэн очиж, баялаг бүтээгчдийнхээ санал бодлыг сонссон нь ихээхэн ач холбогдолтой уулзалт болсон тухай сумдын төлөөлөгчид ярьсан юм. Мөн тус аймгийн баялаг бүтээгчид эгэл жирийн үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ дэмжсэн холбоо байгуулагдаж ажлаа идэвхитэй эхэлж байгаад ам сайтай байв.

Баянхонгор аймагт болсон баялаг бүтээгчдийн зөвлөгөөнд  Хөдөлмөрийн сайдын зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Э.Энхтөр, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Ганболд, мөн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхцэцэг, Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Баярсайхан нар оролцож, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ санал бодлыг сонсож, цаашид хэрхэн хамтран ажиллах, дэмжиж туслах талаар харилцан зөвлөлдсөн юм.

Уулзалт, зөвлөгөөнөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ санал бодолыг солилцож, сум орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцаж, шийдлээ. “Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-д аймгийн 19 сумын 200-аад төлөөлөгч оролцсон байна. Монголын хамгийн олон ямаатай тус аймаг нь 11 мянган малчин өрхтэй юм. Үүндээ түшиглэж малынхаа сүү цагаан идээг бүрэн боловсруулах үйлдвэрлэл явуулбал хангалтай зах зээл байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Харин энэ асуудал дээр төрийн оновчтой бодлого, санхүүгийн доривтой дэмжлэг үгүйлэгдэж байгааг зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэй хүлээн  зөвшөөрч байлаа.

“Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-д аймгийн 19 сумын 200-аад төлөөлөгч оролцсон байна. Монголын хамгийн олон ямаатай тус аймаг нь 11 мянган малчин өрхтэй юм.

Тус зөвлөгөөн нь монгол улсад үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломж, нөхцөл байгаа талаар ярилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн ажил хэрэгч уур амьсгал дунд болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр олон үйлдвэрлэл эрхлэгчид холбоонд нэгдэж ,үнэмлэхээ гардаж авсан юм. Мөн түүнчилэн бас нэгэн ач холбогдолтой үйл явдал болсон нь “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарын томилгоо байлаа. Баялаг бүтээгчдийн сумдын салбар хороодыг байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчид хамтран хорших, нэгдэн хөгжих үндсийг тавьж өгсөн билээ.

Хөдөлмөрийн сайдын зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Баянхонгор аймгийн баялаг бүтээгчдийн зөвлөгөөнд оролцсоноос гадна “Сүлдэн тэнгэр” хоршооны “Торлон” талх, нарийн боовны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нэг өдөрт хоёр тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 2001 онд байгуулагдсан бөгөөд аймгийнхаа нарийн боовны хэрэгцээг дангаараа хангадаг юм. Тус үйлдвэр одоогоор 30 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэж, аймгийнхаа 19 суманд бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Мөн “Торлон” талх, нарийн боовны үйлдвэр нь тус зөвлөгөөнийг дэмжиж ажилласан юм.

Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс ихэвчилэн үйл ажиллагааг нь дэмжин орон даяар сурталчилж өгч буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч “Масс агентлаг”-ын ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр болон холбоо, төслийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлсэн талархалын үгсээр мялааж байлаа. Нөр их хөдөлмөрөөрөө баялаг бүтээж улс их орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм баялаг бүтээгчид маань энэхүү зөвлөгөөнөөс ажиллах эрч хүч, урам зориг нэмсэн гэдэгт итгэл дүүрэн байна.

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?