• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

ЧАЦАРГАНААР ХИЙЖ БОЛОХ БҮХНИЙГ ХИЙХИЙГ ХҮСДЭГ

  • interview
  • 2015-04-17 14:48:00
  • 1611
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай эрт дээр үеэс чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна.

Харин Увс аймаг чацаргана жимсний үйлдвэрлэлээрээ алдартай. Зэрлэг жимс хэмээгддэг энэхүү жимсний зах зээл өргөн байдаг. Эдний нэг бол “Ус-Эрдэнэ” ХХК юм. Тус компани нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд 50 гаруй ажилтантай юм байна. Эдгээрээс 37 ажилтны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлдөг гэнэ. Сард найман сая төгрөгийн орлого олдог энэхүү үйлдвэр нь улсад нийт найман төрлийн татвар төлдөг аж. “Ус-Эрдэнэ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, менежер Ц.Оюунтай ярилцлаа.

-Анх үйлдвэрээ байгуулж байсан түүхээсээ хуваалцахгүй юу. Бас Увс аймагт чацарганы үйлдвэрлэл эрхэлдэг олон аж ахуйн нэгж бий. Танай бүтээгдэхүүний тэднээс ялгарах онцлог юу вэ?

-2004 онд Германы Хөгжлийн агентлагийн тусламжтайгаар гурван сая төгрөгийн зээл авч, үйлдвэрийнхээ байранд засвар хийгээд анх үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр үед би ганцаараа ажилладаг байлаа. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад, худалдаж эхэлснийхээ дараа анхныхаа ажилтныг ажилд авч, хамтдаа хийдэг байсан. Тэр үед ганц шахагч машин болон ганцхан тогоогоор ажлаа хийдэг байсан бол одоо үйлдвэрлэлийн бүрэн тоног төхөөрөмжтэй болж чадсан.

2004 он хүртэл жимсийг боловсруулахгүйгээр шууд худалдаалдаг байлаа. Тэгээд хүмүүсийг хэрхэн жилийн дөрвөн улиралд ажилтай байлгах вэ гэж их бодсоны эцэст жимсийг боловсруулж худалдаанд гаргавал илүү өргөн хүрээг хамарч чадах юм байна, олон хүнийг ажлын байртай болгож чадах юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс хойш ургацын хэмжээ ч 4-5 дахин нэмэгдэж, тариалалтын талбай ч гурав дахин нэмэгдсэн. Дээрээс нь жимсээ хөлдөөх зоорьтой болж, сав, баглаа боодлыг өөрсдөө шийдэх боломжтой болсон. Жилд дунджаар 27-30-аад тонн жимс боловсруулж, зах зээлд худалдаалж байна.

-Тэгвэл одоо тоног төхөөрөмжийн хүртээмж хэр байгаа вэ. Шаардлагатай тоног төхөөрөмж бий юу?

-Цаашдаа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, цай болон дахиад хоёр төрлийн ундаа хийхээр төлөвлөж байгаа. Ингэхийн тулд дахиад тоног төхөөрөмж шаардлагатай болж байгаа. Үүнд бага зэрэг хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байгаа.

-Энэ чиглэлийн салбарын өрсөлдөөн их байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Увс аймаг чацарганы үйлдвэрлэлээрээ алдартай шүү дээ. Аймгийн хэмжээнд энэ чиглэлийн өрсөлдөөн их шүү дээ. Гэхдээ бид бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаардаг. Ямар ч химийн найрлагагүй, ус хийлгүйгээр 100 хувь органик бүтээгдэхүүн гаргахыг хүсдэг. Хамгийн гол нь манай бүх бүтээгдэхүүн Монголын үндэсний тохирлын тэмдэгтэй. Үүгээрээ бид бусдаас ялгарч чаддаг. Тэгээд гол төлөв нэрийн барааны дэлгүүрүүдээр борлуулж, гурван сургууль, нэг цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрт нийлүүлдэг. Борлуулалт ч сайн байгаа.

-Бусад аймгууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үү. Дахиад тоног төхөөрөмжөө сайжруулаад, бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын хэрэгцээг хангах боломж байдаг болов уу?

-Түрүүн хэлсэнчлэн Увс аймаг бол чацарганы өлгий нутаг. 2006 онд улс болон аймгийн хэмжээнд “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний дараа чацарганы тариалалт эрс нэмэгдсэн. Манай аймагт гэхэд жилд дунджаар 500 гаруй тонн чацаргана хурааж авч байгаа. Боловсруулалт ч хийгддэг. Тэгээд миний бодлоор бид бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалж, үүнд их анхаарах ёстой. Тийм болохоор хүн бүр жижиг талбайд хувиараа чацаргана тариалахгүйгээр нийлээд аймгийн хэмжээнд 3-4 том үйлдвэр бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол бид зах зээлээ алдах магадлал өндөр байгаа.

-Танай компанийн хэтийн зорилго юу вэ?

-Бид бүхэн чацаргана жимсээр хийж болох бүхнийг хийхийг хүсэж, зорилго болгон ажиллаж байгаа. Манай ажилчид ч үүнийг хүсдэг. Хамгийн гол нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанартай, хүний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн хийхийг хүсдэг. Хийж ч байгаа гэж бодож байна. Дээрээс нь чихэр, өтгөрүүлсэн жүүс биш шууд ууж болох төрөл бүрийн ундаа хийхээр зорьж байгаа.

“Ус-Эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, менежер Ц.Оюун - 99452678

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?