• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

О. БАТСАЙХАН: УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХИЙГ ГОЛ ЗОРИЛГОО БОЛГОДОГ

  • interview
  • 2015-08-26 12:03:00
  • 1027
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол иргэний удирдахуйн ухааны үнэт өв уламжлалыг дэлхийн өнөөгийн хөгжлийн түгээмэл чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн манлайлагч бэлтгэх, улмаар монгол хүмүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эрч хүчтэй шинийг санаачлагч өөртөө итгэлтэй, хариуцлагатай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг эрхэм зорилгоо болгодог “Шинэ цагийн удирдлагын академи” энэ удаа оюуны баялаг бүтээгчээр оролцож байна.

Шинэ цагийн удирдлагын академийн захирал О.Батсайхан

-Манай Шинэ цагийн удирдлагын академи нь 2010 онд үүсгэн байгуулагдаж  анх дөрвөн мэргэжлээр сургалт явуулж байсан бол одоо удирдлага болон бизнесийн чиглэлээр арван мэргэжлээр сургалт явуулж байна.  Бид их дээд сургууль төгссөн төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулах, ажлын байрандаа өөрийн ур чадвараа бүрэн нээж харуулдаг болох, мэдлэг дадлага ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийг гол  зорилгоо болгодог.

Өнгөрсөн хугацаанд удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнүүдийг бэлтгэх чиглэлээр ажиллаж байсан бол одоо бид удирдлага болон бизнесийн тал дээр илүү сайн боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргахаар ажиллаж байна. Манай сургалт онол практик дээр тулгуурлаж явдаг. Өөрөөр хэлбэл онолыг 40 хувь харин практикийг 60 хувьд нь зааж жил бүр сургалтандаа шинэ стандарт, технологиудыг нэвтрүүлдэг байгаа. Энэ жилийн хувьд төрийн албаны шалгалтанд бэлтгэх боломжийг элсэгчдэдээ давхар олгож байна.

-Оюуны баялаг бүтээгчдийн хувьд багшлах боловсон хүчин гэдэг нэлээд чухал байх?

-Нийгэмд чадварлаг боловсон хүчин бэлтгэж гаргана гэдэг утгаараа багшлах боловсон хүчин гэдэг маш чухал юм. Тийм ч учраас манай багш нарын 60 хувь нь доктор, профессор 40 хувь нь магистрын зэрэгтэй. Ахисан түвшний сургалтуудыг явуулахын тулд манай эрдмийн зэрэгтэй багш нарын баг хамтран сургалтын 10 гаруй бүтээлүүдийг гаргаад байна. Энэ бүтээлүүд маань зөвхөн сургалтанд ч гэлтгүй хөдөө орон нутаг, ажлын байранд ажиллагсадын гарын авлага болж байгаад маш их баярлаж талархаж байдаг.

Сургуулийг маань төгсөгчид өнөөдөр төр болон хувийн хэвшилд амжилттай ажиллаж, төгсөгчдийн 90 хувь нь ажлын байраар хангагдаж, байгууллагууд захиалгаар суралцдаг болсон нь манай академийн сургалтын алба, багш нар, хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм.

-Шинэ цагийн удирдлагын академийн цаашдын зорилго юу вэ?

-Цаашид бид өнөөгийн нийгэмд уламжлалт удирдах арга барил дээр тулгуурласан дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг Монгол Улсдаа бэлтгэснээр гадаадын их дээд сургуульд элсэн суралцах, хаана ч ямар ч ажлын байранд өрсөлдөх чадвартай тийм боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө илүү үр дүндтэй хичээлийн програмуудыг зохион хэрэгжүүлэх болно.

-Нийт хэчнээн боловсон хүчин бэлтгэн гаргаад байна?

-Академи нь 2010 онд үүсэн байгууллагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл Удирдлага болон бизнесийн чиглэлээр нийт 10 мэргэжлээр дунд хугацааны хөтөлбөрийн дагуу баклаварын дараах боловсрол буюу ахисан түвшний академик боловсролыг олгож эхлээд төв, орон нутгийн салбартаа танхимийн болоод онлайн сургалтаар одоогоор 450 гаруй удирдлагын менежерүүдийг бэлтгэсэн.

Эдгээр мэргэжилтэнүүдийг бэлтгэхэд байгууллагын удирдлага болоод эрдэмтдийн баг, нэг академич, хоёр доктор, хоёр профессор, таван докторант, хоёр магистр багштайгаар бэлтгэн гаргаж байна. Үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрдэм шинжилгээний ажилд түлхүү анхаарсаны хүчинд академийн дэргэдэх эрдмийн зөвлөл одоогоор 10 эрдэм шинжилгээний бүтээл, ном, сурах бичиг, гарын авлагыг бүтээн туурвисан. Ийнхүү эрдэм шинжилгээний ажилд түлхүү анхаарч, сургалтын материаллаг бааз бүрэн хангагдсанаар суралцагчийн сурах аятай таатай нөхцөл, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээн олгосон байна.

Утас: 70100366, 99290366

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?