• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Г.ГҮРРАГЧАА:БИД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОНО

  • interview
  • 2015-10-30 21:11:00
  • 1304
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

  Эрчим хүч хэмнэхийн сацуу бат бөх, чанартай гэрлийг үйлдвэрлэж, худалдаанд гаргаад буй “Анд-Энерги” ХХК-ийн үйл ажиллагааг энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” булангаараа танилцуулж байна. Тус хамт олон үйлдвэрлэлээ эхлээд дөрвөн жил болж байгаа юм.“Анд-Энерги” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Гүррагчаатай ярилцлаа.


 


-Лед гэрэл үйлдвэрлэх санаа анх хэрхэн төрөв. Хэзээ үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?
-Манай компани 2011 онд анх үүсгэн байгуулагдахдаа угсралт, монтаж хийх  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин 2013 оноос лед гэрлүүдийг үйлдвэрлэж байна. “Эрдэнэт” үйлдвэр лед гэрлийг эрчим хүч хэмнэх зорилгоор 2010 оноос хойш тавьж байгаа юм. Тиймээс бид тэднийхийг гэрлээр хангахын тулд гэрэлтүүлэг сайтайгаас гадна эрчим хүч хэмнэх боломжтой энэхүү гэрлийг судалж үзээд үйлдвэрлэхээр зориглосон.
-Одоо хэчнээн төрлийн лед гэрэл үйлдвэрлэж байгаа вэ?


 


-Ахуйн болон үйлдвэрлэлийн 10 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Лед гэрлийг үйлдвэрлэхэд хэр ажиллагаа шаарддаг вэ?
-Лед гэрлийг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар бид угсралтын үйлдвэрлэлийн процессийг явуулж байна. Цаашид чанартай бүтээгдэхүүнийг Монголдоо бүрэн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна даа.
-Энгийн гэрэл, лед гэрэл хоёр ямар ялгаатай вэ?
-Энгийн гэрэл нь халалт ихтэйгээс гадна эрчим хүч маш их зарцуулдаг. Тэгэхээр цахилгаан хэмнэлтийн хувьд ялгаатай. Мөн чанарын хувьд лед гэрэл нь амархан гэмтэж, хагарахааргүй хийгддэг давуу талтай.
-Анх лед гэрлийг хэрхэн хийж байсан бэ?
-Анхны туршилтаа бид Хятад улсад хийж байсан. Зарж, борлуулж байгаа газар болон үйлдвэрлэл, угсралт хийж байгаа хэсэгт нь очиж нарийн судалгаа хийсэн юм.
-Монголд лед гэрэл үйлдвэрлэж байгаа өөр газар бий юу?
-Одоогийн байдлаар манайхаас гадна Эрдэнэтэд нэг бий. Мөн Улаанбаатар хотод нэг үйлдвэр байгаа.


 


-Борлуулалтаа хаагуур хийж байгаа вэ?
Аймагтаа борлуулалтаа хийдэг. Зах зээлд гар дээрх борлуулалтаас илүү албан байгууллагуудад өгдөг. Ер нь манай сум, аймгийнхан бидний ажлыг их дэмжиж ажилладаг.
-Эрдэнэт хотын хэрэглэгчид лед гэрлийн ач холбогдлыг мэдэж авч байгаа юм байна даа?
-Энгийн гэрлээс өртөг өндөр учраас энэ гэрлийн ач холбогдлыг ойлгодогггүй байсан. Харин одоо бол шууд өөрсдөө ирж худалдан авдаг болсон. Энгийн гэрэл буудаж, хагараад шууд хаягддаг бол лед гэрлийг эргээд засах боломжтой байдаг учраас хэрэглэгчид ашиг тусыг нь ер нь мэдрээд байгаа шүү. Манайх лед гэрэлдээ төрлөөс нь хамаараад гурван сараас гурван жилийн баталгаат хугацаа гаргаж өгдөг.
-Өдөрт хэчнээн гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Боловсон хүчний хувьд?
-Өдрийн гэрэл шиг гэрлийг өдөрт 300 ширхэгийг гаргах хүчин чадалтай. Анх хоёр туслах ажилтантай эхэлж байсан бол одоо үндсэн 12 ажилтантай боллоо.


 


-Орхон аймаг үйлдвэр, үйлчилгээ явуулахад хэр таатай орчинтой вэ?
-Ерөнхийдөө гайгүй шүү. Бид анх нэлээн зориг гаргаж, үйлдвэрлэлээ эхэлж байсан. Бүх мөнгөө шавхаад, бас орон сууцнуудаа барьцаалан зээл авч байж, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж байлаа. Ер нь л багаас нь эхлээд ахиж явна даа. Анх санаагаа олчихоод л ажлын байр, тоног төхөөрөмжийн асуудлуудруу зэрэг орсон, ард нь гарсан.


 


 


-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Бид одоо утаснаас бусдыг нь оруулж ирж, Монголдоо угсарч байгаа. Мөн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ажил маань 70 хувьтай явж байна. Автоматжуулалтаа ашиглалтад оруулчихвал гол цехийн дамжлага бүрэн автоматаар ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. Монголд хайлшны үйлдвэр одоогоор байхгүй учраас  цаашдаа хайлшны үйлдвэр байгуулах хүсэл зорилготой явна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.


Утас: 99351370  99361293

М.Цацрал

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?