• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Г.ДАВААСҮРЭН: БИД ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ БҮТЭЭГДХҮҮНЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ

  • interview
  • 2015-11-02 17:17:00
  • 1828
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Барилгын компаниуд угсралтын үйл ажиллагаандаа модыг их хэмжээгээр ашиглаж байгаль орчинд хохирол учруулдаг байсан. Харин тус салбарт экологид ээлтэй шинэ технологи нэвтэрсэн нь хэв хашмал юм.  Үндэсний үйлдвэрлэгч “SB индустриал” ХХК 2012 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж, хэв хашмалыг үйлдвэрлэн гаргаж байгаа юм. Хэв хашмал нь барилгын суурь, дам нуруу багана, хана зэргийг зуурмагаар цутгахад ашиглагдах бөгөөд олон дахин хэрэглэх боломжтой гэдгээрээ байгаль орчинд ээлтэйн дээр олон талын давуу талтай бүтээгдэхүүн юм.

зах зээлээ мэдэрч, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “SB индустриал” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Даваасүхтай ярилцлаа.

-Юуны өмнө компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-Манай компани анх засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2013 оноос эхлэн түрээс, үйлдвэрлэлийн чиглэлд илүү ажиллаж эхэлсэн. Үйлдвэр маань жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллаж, өөрсдийн бүтээгдэхүүнийг Монголын барилгын салбарт нийлүүлж байна. Бид пун, сапудны үйлдвэрлээс гадна труба түрээсийн үйлчилгээг явуулдаг. Түүхий эд материалаа эх орондоо бэлдэж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо барьж, олон шинэ технологи нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна даа.

-Хуучин хэв хашмалыг засварлах тал дээр монголдоо анхдагч гэж сонссон?

-Цахилгаан зарцуулалт бага, байгаль орчинд хор нөлөөгүй БНСУ-ын бүрэн автомат энэхүү тоног төхөөрөмж нь хэв хашмалыг маш жижиг хэмжээтэй ган бөмбөлөгөөр цэвэрлэдэг. Одоогоор монголд энэ төрлийн засвар, үйлчилгээ эрхэлдэг байгууллага ховор л доо. Хэв хашмалыг цэвэрлэх тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр монголдоо анхдагч гэх үү дээ.  Хүйтний улиралд ихэнхдээ харилцагч байгууллагынхаа хэв хашмалыг сэргээн засварлаж барилгын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгон нийлүүлдэг. Нэг удаад 32 ширхэг хэв хашмалыг 5-6 минутад цэвэрлэдэг. Өдөрт 600 ширхэг хэв хашмалыг цэвэрлэх хүчин чадалтай. Солонгост шинэ пунг 53.000 төгрөгөөр авдаг бол бид эх орондоо дахин ашиглах бүтээгдэхүүнийг 30.000 төгрөгөөр сэргээн засварлаж байна. 

 


 


 

-Хэв хашмалд нэн шаардлагатай зарим бүтээгдэхүүнээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн. Тэр талаараа ярихгүй юу?

-Хэв хашмалд нэн шаардлагатай бүтээгдэхүүн болох тайг бид үйлдвэрлэж байна. Энэ нь цутгалтын явцдаа хэв хашмалуудыг хооронд нь тогтоож бэхлэхэд ашигладаг эд юм л даа.

-Хэчнээн төрлийн хэв хашмал үйлдвэрлэдэг вэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд ямар байна вэ?

-600 мм-ийг харьцах нь 1200 мм хэмжээтэй хэв хашмалыг үйлдвэрлэн гаргаж байна. Өдөрт 300 орчим хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Хамтран ажилладаг байгууллагуудаасаа дурьдвал. Тэдний хэрэгцээ шаардлагыг хэр түвшинд ханган ажиллаж байна вэ?

-Бид Номин группийн Ноёд тауэрийн барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж байна. Засвар үйлчилгээний хувьд Алианс тех, Тэнгэр тауэр зэрэг компанийн засвар угсралт, түрээсийн үйлчилгээг хариуцдаг. Үүнээс гадна олон харилцагч компаниуд бий.


 


 

 

-Сүүлийн үед барилгын компаниуд хэв хашмалыг ихээр хэрэглэх болсон. Хэв хашмалын давуу тал нь юундаа байна?

-Модноос ялгаатай нь байгаль орчинд ээлтэй, бүтээн байгуулалтыг хурдацтай болгосон, барилгад зардал багатай бүтээгдэхүүн юм.

-Компанийн цаашдын зорилго юу вэ?

-Бид хэв хашмалын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх төмрийн бэлдэцийн үйлдвэрийг байгуулах зорилготой ажиллаж байна. Мөн түрээслэгч компаниудыг цаг тухай бүрт нь түүхий эд, бүтээгдэхүүнээр хангах, цэвэрлэхээс илүү шинэ бүтээгдэхүүнийг Монголдоо хийдэг болохыг зорьж байна.


 


 


 

Харилцах утас: 8916-1818   9909-8434

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?