• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

“ҮНДЭСНИЙ ГОЁЛ” ОЁДЛЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Т. ОЮУНЧИМЭГ

  • interview
  • 2015-10-04 17:00:00
  • 1247
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өвөрхангай аймгийн Богд суманд “Оёдолчин Оюунаа” нэрээрээ алдартай үйлчин бүсгүй бий. Түүнийг Т.Оюунчимэг гэдэг бөгөөд 2013 онд “Үндэсний гоёл” оёдлын цехээ байгуулжээ. Монгол дээл хувцсыг ёстой л урлах шиг болдог тэрбээр 2000 оны зуданд малаа алдаж, сумын төвд хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад Сум хөгжүүлэх сангаас зээл авснаар гурван машин, торго бүс бараа худалдан авч оёдлын цехээ нээсэн байна. Сумандаа ганц байдаг оёдлын цех болоод ч тэр үү, байнга л хүний хөлд дарагддаг  юм билээ.

“Үндэсний гоёл” оёдлын цехийн үүсгэн байгуулагч Т.Оюунчимэг

-Танайх Богд суманд байдаг оёдлын ганц цех нь юм байна. Хэзээ байгуулсан юм бэ?

-Би өмнө нь малчин байсан. Тэгээд 2000 оны зуднаар бүх малаа барж, сумын төвд амьдрах болсон. Эхлээд хүнсний дэлгүүр ажиллуулж байсан ч орлого муутай, ирээдүйгүй юм шиг санагдахаар нь больсон. Манай аав гарын уртай, дархан хүн байсан болохоор би түүнийг нь дуурайсан ч юм уу, дээл хувцас гайгүй хийчихдэг юм. Миний тиймэрхүү авьяастайг сумынхан мэддэг болохоор гэрээр ирж дээл хувцас захиалж хийлгэдэг байсан. Тэгээд ер нь ажлын байртай болъё гэж бодож төсөл бичээд, Сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгийн зээл авч, оёдлын цехээ нээж байлаа.

2000 оны зуднаар бүх малаа барж, сумын төвд амьдрах болсон тул төсөл бичээд, Сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгийн зээл авч, оёдлын цехээ нээж байлаа.

-Ямар төрлийн хувцас оёдог вэ?

-Ихэвчлэн монгол дээл хийдэг. Сүүлийн үед европ хувцас, сургуулийн хүүхдийн дүрэмт хувцас, ажлын хувцас оёж байгаа. Бас хувцас засварын үйлчилгээ үзүүлдэг.

-Захиалга хэр их байдаг вэ?

-Захиалга маш их байдаг. Ялангуяа найр хурим, наадам, Цагаан сарын үеэр бол хонож ажиллана шүү. Өнгөрсөн жил манай сумын 90 жилийн ой болсон юм. Тэр үеэр зургаан сая төгрөгийн орлого олсон байна лээ. Одоо хүн бүр бэлэн дээл худалдаж авдаг болсноос гадна хувцас их захиалдаг болж. Манайх гурван оёдолчинтой. Хүн тус бүр өдөрт нэг монгол дээл гаргадаг. Наадам, цагаан сараас бусад захиалга бага үед өөрсдийнхөө материалаар хувцас хийж зардаг. Хийгээд тавьсан хувцас удалгүй зарагдчихдаг.

-Ямар үнэ ханшаар зардаг вэ?

-Манайх өөрөө материалаа гаргаж хийвэл эрэгтэй 75000, эмэгтэй 70.000 төгрөг болдог. Материал гаргахгүй бол монгол дээл 35000, загварын дээл 40.000-50.000 төгрөгөөр хийж өгдөг. Сардаа сая төгрөгийн орлого ордог.

-Ажилчдаа яаж цалинжуулдаг вэ?

-Хийснээр нь цалинжуулдаг. Өөрөөр хэлбэл, оёдолчин өөрийнхөө хийсэн дээлийн хөлсийг өөрөө авдаг. Харин дотроосоо материал гаргаж хийсэн бол материалынхаа үнийг надад өгнө.

-Богд Өвөрхангай аймгийн хамгийн алслагдсан сум. Энэ байршил нь жижиг дунд үйлдвэрлэл явуулахад бэрхшээл болдог уу?

-Алслагдсан суманд зарж буй бүх бараа их үнэтэй байдаг. Тээврийн зардал шингэдэг болохоор тийм байхаас өөр аргагүй л дээ. Манай сумын хувьд харьцангуй хямд байдаг. Яагаад гэвэл урд зүгт Хятадын хил ойрхон байдаг учраас хүмүүс тэндээс бараагаа татдаг.

-Төр засгийн зүгээс та бүхэнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ?

-Сум хөгжүүлэх сан болон Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас бага хүүтэй зээл олгож байгаа нь бидэнд маш том тус нэмэр болдог. Би л гэхэд авсан зээлээрээ үйлдвэрлэл эрхэлж оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлдөг. Харин олгож буй зээлийн хэмжээ маш бага байдаг учраас хангалттай хэмжээнд үйлдвэрлэл явуулахад хүрэлцдэггүй. Бас төлөх хугацааг нь урт болгоод өгвөл ард иргэдийн амьдрал маш хурдан дээшилж, улс орон маань ч хөгжинө гэж бодож байна.

 Зээл төлөх хугацааг нь урт болгоод өгвөл ард иргэдийн амьдрал маш хурдан дээшилж, улс орон маань ч хөгжинө

Утас: 99328861

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?