• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

ЭСГИЙ СУУДЛЫН БҮРЭЭС ӨВӨЛ ДУЛААХАН, ЗУН ХӨЛӨРГӨЖ ХАЛУУЦУУЛДАГГҮЙ

  • interview
  • 2015-10-05 13:00:00
  • 1662
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд эсгий үйлдвэрлэдэг хоёр цех байдгийн нэг нь “Дэвжих” эсгийний цех юм. 2011 онд байгуулагдсан тус цех захиалгаар эсгий үйлдвэрлэхээс гадна ширдэг ширж, авто машины суудлын бүрээс хийж сумандаа болон аймгийн төв, нийслэлд борлуулдаг аж.  

“Дэвжих” эсгийний цехийн дарга Д.Энхжаргал

-Та эсгийний цехээ анх хэрхэн нээж байв. Өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?

-Би хар багаасаа л мал маллаж ирсэн. Анх 2009 онд хонины үүлдэр угсааг сайжруулах төслийн шугамаар есөн малчин өрх нэгдэн 20 гишүүнтэйгээр малчны бүлэг байгуулж байсан. Тэгээд хонио өсөөд ирэхээр ноосоор нь эцсийн бүтээгдэхүүн хийх санаа төрж, 2011 онд өөрийнхөө мөнгөөр хотоос тоног төхөөрөмж худалдан авч эсгийний цехээ нээсэн.

-Анх авч байсан тоног төхөөрөмжөө шинэчилсэн үү?

-2013 онд Сум хөгжүүлэх сангаас 14 сая төгрөгийн зээл авч, самнах төхөөрөмж худалдан авсан. Самнах машин авахаас өмнө гараараа ноосоо зулдаг байсан. Манайд нийт 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бий. Хуучирсан зарим тоног төхөөрөмжийнхөө эд ангиудыг сольсон.

-Тоног төхөөрөмж авсан зардлаа нөхөж чадсан уу. Ер нь хоногт хэчнээн эсгий үйлдвэрлэдэг вэ?

-Зардлаа нөхсөн. 2011 оноос хойш 900 гаруй эсгий хийсэн. Хоногт 10 эсгий гаргана. Эсгий үйлдвэрлэл улирлын шинж чанартай болохоор 4-10 сарын хооронд л хийдэг. Дөрвөн сарын хугацаанд 350-400 эсгий гаргадаг. Нэг эсгийг 50 мянган төгрөгөөр борлуудаг. Бас автомашины суудлын бүрээс хийж зардаг.

Дөрвөн сарын хугацаанд 350-400 эсгий гаргадаг. Нэг эсгийг 50 мянган төгрөгөөр борлуудаг. Бас автомашины суудлын бүрээс хийж зардаг

-Эсгийгээр ширсэн суудлын бүрээс зун халууцуулахгүй юу. Бас хялгас нь хувцсанд наалдчихгүй юу?

-Ширмэл учраас хялгас наалдахгүй. Машинаа нарны өөд харуулан тавьсан байхад эсгий суудлын бүрээс бараг халахгүй шүү дээ. Халуунд бие хөлөргөхгүй. Хир болчихвол гараараа савандаж угаагаад угаалгын машинд сэгсэрчихэд хэлбэрээ алдахгүй. Өвөл дулаахнаас гадна эрүүл мэндэд маш тустай. Ядаж бөөрний өвчин тусахгүй гэдэг. Би цаашид суудлын бүрээсээ дагнан хийж борлуулах бодолтой байгаа. Өвлийн цагт үйлдвэрлэл зогсчихоор эсгийгээ ширж борлуулна. Ингэснээр 2-3 хүний ажлын байрны асуудал шийдэгдчихнэ шүү дээ. Өнгөрсөн жил Улаанбаатар явж 10 гаруй суудлын бүрээс зараад ирсэн чинь энэ жил хотоос хүмүүс утсаар ярьж, захиалга их өгч байна.

-Нэг машины бүрэн суудлын бүрээс ямар үнэтэй байдаг юм бэ?

-Урд талын хоёр суудлынх нь 100.000, бүрэн нь 300.000 төгрөг болдог.

-Орчин үед сумын айлууд ихэвчлэн байшинд амьдардаг болж. Тэгэхээр эсгий худалдаж авах нь цөөрөх байх. Ер нь суманд эсгийний борлуулалт хэр байдаг вэ?

-Мал аж ахуй байгаа цагт монгол гэр үгүй болохгүй. Монгол гэр байгаа цагт эсгий хэрэг болох нь тодорхой. Тийм учраас хөдөө эсгийний борлуулалт сайн байдаг. Ялангуяа найр хуримын цагаар их борлуулагддаг. Мөн гэрийнхээ хуучин эсгийг солих гэж хүмүүс их авдаг. Захиалга ер нь тасардаггүй.

Мал аж ахуй байгаа цагт монгол гэр үгүй болохгүй. Монгол гэр байгаа цагт эсгий хэрэг болох нь тодорхой

-Гучин-Ус суманд эсгийний хоёр ч цех байдаг юм байна. Танай давуу тал юу вэ?

-Манайх самнах тоног төхөөрөмжтэй нь давуу тал болов уу.

-Ажиллах боловсон хүчнээ яаж бүрдүүлдэг вэ?

-Одоо манайх дөрвөн хүнтэй ажиллаж байна. Сумынхаа ажилгүй залуучуудыг авч ажиллуулдаг. Цалинг хийснээр нь өгдөг. Ер нь нэг хүн сард 250-300 мянган төгрөгийн цалин авдаг.

Утас:99328281

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?