• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

ХОВД АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭС ОЛОН АЖИЛ ХЭРЭГЧ САНАЛУУД ГАРЛАА

  • interview
  • 2016-03-01 09:22:00
  • 1305
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан Ховд аймагт Баялаг бүтээгчдийн уулзалт, зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл баялаг бүтээгчид оролцлоо.

Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь энэ жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд баялаг бүтээгчдийг саналыг тусгах, үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн болон орон нутгийн удирдлагын зүгээс зохион байгуулдаг ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд оршиж байсан юм. Тус зөвлөгөөнд оролцсон баялаг бүтээгчдээс олон ажил хэрэгч санал гарсаныг удирдлагууд хэлж байсан юм. 

Тус зөвлөгөөнд оролцсон баялаг бүтээгчдээс олон ажил хэрэгч санал гарсаныг удирдлагууд хэлж байсан юм. 

Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналт тавих зөвлөлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл багтаж ажиллахаар болсон шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Засгийн газрын 494 дүгээр тогтоолыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Эрдэнэчимэгт гардуулан өглөө. 

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо улс орон даяар өргөн хүрээг хамарсан ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийгмийн захиалгын дагуу явуулж байгаа энэхүү ажилд орон нутгийн удирдлагууд, баялаг бүтээгчид талархаж хамтран ажиллаж байгаа. Монгол улсын өнцөг булан бүрт хийж бүтээж байгаа хүн бүрийг дэмжсэн хөдөлгөөн өрнөж байгаа учраас бид 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан.

Энэ жилийн хүрээнд үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг орон нутгийн удирдлагууд, баялаг бүтээгчидтэйгээ хамтран шийдвэрлэж ажиллах болно. Зөвхөн энэ жил баялаг бүтээгчдээ дэмжих биш цаашдаа ч үйлдвэрлэгчдийг дэмжсэн олон санал, санаачлагыг хэрэгжүүлж ажиллах бүрэн боломжтой. Ховд аймгийн эцсийн том зорилго бол үйлдвэрлэгч аймаг болоход оршиж байгаа. Өөрийн аймагт байгаа түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх нь хамгийн чухал. Тийм учраас энэ салбарт ажиллаж байгаа иргэдийг бодлогоор дэмжиж ажиллавал эдийн засгийн хүндрэлээс гарч чадна. Өнөөдрийн зөвлөгөөнөөс бид олон ажил хэрэгч санал, шүүмжлэлийг гаргаж ажиллах хэрэгтэй. Баялаг бүтээгчдийн гаргасан ажил хэрэгч санал, шүүмжлэлд үндэслэн бид жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахад оршиж байгаа. Баялаг бүтээгчдийн гаргасан саналыг ажил хэрэг болгож ажиллах нь бидний ажлын үр дүн байх болно.

Зөвхөн энэ жил баялаг бүтээгчдээ дэмжих биш цаашид ч дэмжих хэрэгтэй.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр

Төр, орон нутаг болон хэрэглэгчид худалдан авалтаа баялаг бүтээгчид рүү чиглүүлвэл монгол улсад үйдлвэржилт хөгжих том үүд хаалга нээгдэнэ. Бидний ажлыг олон аймаг, сум дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Төр засгийн зүгээс ч баялаг бүтээгчдийг дэмжсэн олон шийдвэрийг гаргасан. Энэ бодлого, шийдвэрүүд бодит хөрсөн дээр бууж ажил хэрэг болох нь хамгийн чухал.

Энэ жилийн хувьд баялаг бүтээгчдийг гадаад, дотоодын үзэсгэлэн яармагт оролцуулах, шинэ үйлдвэрийг бодлогоор дэмжих, эрхзүйн орчныг сайжруулах, ажлын байрны сургалтыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Энэ бодлого, шийдвэрүүд бодит хөрсөн дээр бууж ажил хэрэг болох нь хамгийн чухал.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ховд аймгийн салбар зөвлөлийн дарга С.Эрдэнчимэг

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөл сумдад салбар хороогоо байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Өргөн, Мянгат суманд салбар хороогоо байгуулсан. Цаашид баялаг бүтээгчид рүү чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил болон сумдын баялаг бүтээгчидтэй хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Ховд аймаг алслагдсан баруун бүс нутаг. Хөдөө аж ахуйн салбар зонхилсон үйлдвэрлэлийн салбар хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд баруун бүс нутагт хийсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр дүнд аж үйлдвэр болон худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэйгээр хөгжиж байгаа юм. УИХ, Засгийн газар болон орон нутгаас баялаг бүтээгчдийг дэмжих, алслагдсан аймагт үйлдвэр хөгжүүлэх бодлогын ажлын үр дүн гарч байна.

Ховд аймгийн хувьд орон нутгийн төсвийн худалдан авалтыг дотоодоосоо авч үйлдвэрлэгчдээ дэмждэг байна. Орон нутаг өөрөө дотоодын баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа нь том дэмжлэг болдог. Орон нутагт хэрэгжиж байгаа томоохон төслүүдэд үйлдвэрлэгчдийг давуу эрхтэйгээр ханган нийлүүлэгчээр ажиллах тал дээр хамтран ажиллаж байна. Хэдий алслагдмал аймаг хэдий ч гурван улсыг холбосон автозам жилийн дараа ашиглалтанд орох төлөвлөгөөтөй ажиллаж байна. Энэ зам баригдсанаар олон Ховдчууд бараа бүтээгдэхүүний экспортонд гаргах бүрэн боломж нээгдэж байна. Нэгэн сонирхолтой тоо баримтыг дурдахад  Ховд аймгийг тойрсон 500 км-ийн радиуст 18 сая хүн амьдарч байгаа нь алслагдмал хэдий ч томоохон зах зээл байгааг харуулж байгаа юм.

Энэ зам баригдсанаар олон Ховдчууд бараа бүтээгдэхүүний экспортонд гаргах бүрэн боломж нээгдэж байна.

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  •  

Холбоотой мэдээ

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?