• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

ОРОН НУТАГТАА АНХЛАН ГОЙМОН ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

  • interview
  • 2015-04-03 17:00:00
  • 1577
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өмнөгөговь аймгийн хувьд уул, уурхай, аялал жуучлалын үйл ажиллагаа тогтвортой явж байвал үйлдвэр үйлчилгээ эрхэлхэд хамгийн таатай газар. Учир нь томоохон уул уурхай компаниудад их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байдаг юм. Энэ ч утгаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын баялаг бүтээгчид уул уурхай зогсохгүй бол бидний ажил улам өргөжин тэлэх боломжтой хэмээн хэлж байсан юм. “Баялаг бүтээгч” төслийн хамт аймаг орон нутагтаа анхлан уурагжуулсан гоймонг үйлдвэрлэж байгаа “Даланзадгад хүнс” ХХК-ийн танилцуулахаар зорилоо.  

Тус аймагт 2013 оноос “Даланзадгад хүнс” ХХК талх, нарийн боовны үйлдвэрээ байгуулжээ. Анхандаа найман төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан бол өнгөрсөн жилээс 12 нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэхээс гадна “Говийн ганц” нэртэй уурагжуулсан гоймонг бүтээгдэхүүний нэр төрөл дээр нэмэх болжээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын баялаг бүтээгчид уул уурхай зогсохгүй бол бидний ажил улам өргөжин тэлэх боломжтой 

Ингээд “Даланзадгад хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Сумъяахүүтэй ярилцсан юм.

-Ямар учраас хүнсний салбарт ажиллахаар болсон юм бэ?

-Миний ээж эмнэлгийн байгууллагад 23 жил цэвэрлэгч хийж байсан. Дүүтэйгээ, ээжтэйгээ гурвуулаа өссөн. Багаасаа эмийн уутанд тараг хийж хөлдөөгөөд зардаг байсан. Хүүхэд байхаасаа худалдаа наймаад одто байсан гэхүү дээ. Дархан-Уул аймгийн ШУТИС суралцсан хичээллийнхээ хажуугаар “Дархан-Хүнс” ХХК ажиллаж, үйлдвэрлэлийн горим технологитой танилцсан. Энэ үеэс хүнсний салбарт ажиллах хүсэл төрсөн. Ер нь хувиараа бизнес эрхлэх гэж байгаа бол судалгаа шинжилгээ хийж байж, олон юм руу сатаарлалгүй нэг юмаа тууштай барьж аваад хэрэглэгчдэд хүргэх ёстой.

Орон нутагтаа анхлан уурагжуулсан гоймонг үйлдвэрлэж байгаа “Даланзадгад хүнс” ХХК-ийн танилцуулахаар зорилоо

-Түүхий эдээ хаанаас авч байна?

-Гоймон, талх нарийн боовны гол түүхий эд бол гурил. Аль болох хямд чанартай гурилыг хэрэглэж байна. Хэтийн бодол маань орон нутагт маань төмөр зам тавигдвал гурилын үйлдвэртэй болчих юм сан гэж боддог. Төмөр замаар буудайгаа тээвэрлээд гурил үйлдвэрлэж, орон нутагтаа нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна.

-Ер нь баялаг бүтээгдэгчдийн хэрхэн дэмжиж ажилаасай хэмээн боддог вэ?

-Манай үйлдвэрт төсөл мөнгө өгөөсөө гэхээс илүү хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг маань худалдан аваасай хэмээн боддог.

Одоогийн байдлаар хоёр ээлжээр 18 ажилчинтай ажиллаж байна. Техник технлогийн хувьд БНХАУ-аас оруулж ирсэн байна. Гоймонг уурагжуулахын тул эрдэс миниралыг тохируулан гурилдаа хийн хатуувтар багсарч зуурдаг. Ингээд зуурсан гурилаа элдэгч машинд хийн 2-3 удаа элддэг байна. Элдээд бэлэн болгосон гурилаа нарийнхан хэрчигч машинаар хэрчин хатаагч тавиур дээр тавих ажээ. Хатаахдаа зүгээр нэг хатаахгүй бөгөөд гурилыг муруй, сарий болохгүйн тулд сэнсээр жигд үлээлгэн хатаадаг ажээ. Бэлэн болсон гоймонгоо савлагаандаа тааруулж хэрчин цаасан уутанд савладаг. Тус компанийн хувьд 200 граммаар гоймонгоо савлан 80 ширхэгээр худалдаанд гаргадаг. Зах зээлд нэг ширхэг гоймонг 330 төгрөгөөр борлуулдаг байна. Тус гоймонг Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн уул уурхайн компани авахаас гадна илүүдэл буюу муруйсан, хэрчилтээс илүү гарсан гоймонгоо уутанд савлан цэргийн ангид өгдөг гэнэ. Ингэснээр тус цехийн хувьд ямар ч хаягдал бүтээгдэхүүн гаргадаггүйгээр онцлог.

Тус гоймонг Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн уул уурхайн компани авдаг

 

Өмнөговь аймаг Даланзадгад сум "Даланзадгад хүнс" ХХК холбогдох утас: 88531006

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • өмнөговь аймаг
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?