• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ү. БАТБАЯР : ХҮН АЖЛЫГ ДУРЛАЖ ХИЙХ ЁСТОЙ

  • interview
  • 2015-11-16 12:31:00
  • 2069
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр эх орондоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг олон нийтэд сурталчилж буй. Бид энэ удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Бэст буйдан” компанийг танилцуулъя. Тус компанид өнөөдрийн байдлаар 160 гаруй хүн ажиллаж байна. Үргэлж шилдэг байх уриатай “Бэст буйдан”компанийн үүсгэн байгуулагч Ү.Батбаяр нь залуу хүний хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөн зорилгоо боломж болгож чадсан нэгэн юм.  

- Үндэсний шилдэг үйлдвэрлэгч компанийг анх хэрхэн байгуулж байв?

- 2004 онд нэгэн лекцэнд суухад бэрхшээлийг дагаж бизнес байдаг. Чи юу хийж чадна түүнийхээ араас тууштай хөдөлмөрлө. Аливаа хүн ажлыг дурлаж хийх ёстой гэсэн үг үйлдвэрлэл эрхлэх эхний санааг надад өгсөн. Ийнхүү тухайн үед урд хөршид үйлдвэрлэсэн тавилга ихээр борлуулж байсан. Харин хүүхэд байхын гарын ур дүйтэй байсан минь нөлөөлж эх орондоо яагаад тавилга үйлдвэрлэж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Эхний ээлжинд би тавилгын засвар үйлчилгээ хийдэг байлаа. Ингэснээр үйлдвэрлэх арга ухаан технологийг судалж эхэлсэн дээ.  

Чи юу хийж чадна түүнийхээ араас тууштай хөдөлмөрлө

- Тухайн үед ямар зорилгыг өөртөө  тавьсан бэ?

Олон Улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь миний хэтийн зорилго байлаа. Харин тэр үед үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байсан.  Анх зээлээр авсан машинаа борлуулж нэг сая 500 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгө босгож билээ. Улмаар буйдан үйлдвэрлэлийн салбарт эргэлт буцалтгүй орсон.  

Олон Улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь миний хэтийн зорилго байлаа

- Бэст буйдан компани өнөөдрийн байдлаар хичнээн төрлийн буйдан үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна?

Манай компани 50-60 нэр төрлийн буйданг, таван шат дамжлагын дагуу,  чанарын өндөр түвшин, загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна. Бид шат дамжлага бүртээ анхаарсаар ирсэн бөгөөд импортыг орлохуйц, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Импортыг орлохуйц, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Үйлдвэрийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай буйдангийн үйлдвэр хатуу, зөөлөн гэсэн оёдлын хоёр цехтэй. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ ашиглаж хамгийн чанартай түүхий эд материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Сардаа дунджаар 600-700 буйдан үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.  Бэст буйдан компанийн  үнэт зүйл нь чадварлаг туршлагатай хамт олон минь байдаг. Хамт олны минь хийж бүтээсэн баялаг айл бүрийн хойморт ая тухыг бэлэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна.  

Бэст буйдан компанийн  үнэт зүйл нь чадварлаг туршлагатай хамт олон минь байдаг

 

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?