• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

В. ХАЛИУНЦЭЦЭГ: СТАНДАРТАД НИЙЦСЭН, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН БҮТЭЭГДХҮҮНИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛГОТОЙ

  • interview
  • 2015-06-18 14:14:00
  • 1428
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Байгуулагдаад хэдхэн сар болж буй ч хүүхэд багачуулын хэзээний танил, хүсэмжит амттан болсон “Марио” хөвөн чихрийн үйлдвэрийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг зорьлоо. Стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж буй тус хамт олон дотоодод байгаа хөвөн чихрийн анхдагч бөгөөд цор ганц үйлдвэр юм.

“Дэлгэр Интернэшнл” ХХК-ийн “Марио” хөвөн чихрийн үйлдвэрийн дарга В.Халиунцэцэгтэй ярилцлаа.

-Байгуулагдаад удаагүй гэхэд танай бүтээгдэхүүний амтанд орсон хүүхэд багачууд олон болж чаджээ?

-Тийм шүү. Манай үйлдвэр байгуулагдаад 2015 оны 1-р сард байгуулагдсан. Хөвөн чихэр үйлдвэрлэдэг хувь хүмүүс олон бий ч манайх шиг үйлдвэр болсон нь одоогоор байхгүй байна. Задгай хөвөн чихэр нь олон хүн холхисон тоос шороо ихтэй орчинд үйлдвэрлэдэг учраас эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тиймээс бид стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан чихрийг эх орондоо үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.

-Аливаа хүнсний бүтээгдэхүүнд түүхий эдийн асуудал чухал шүү дээ. Танайх энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Стандартад нийцүүлэх манай үйлдвэрийн зорилгыг бодсон ч бид хамгийн чанартай түүхий эдийг сонгох ёстой. Тиймээс дотоодын зах зээлд байгаа хамгийн чанартай түүхий эдээр чихрээ үйлдвэрлэдэг. Европ технологиор үйлдвэрлэдэг учраас будаг болон бусад шаардлагатай бүтээгдэхүүн нь Польш олон Итали улсаас ирдэг. Чихэр хийдэг сахар маань ч байгалийн гаралтай глюкоз байдаг учраас хүний биед ямар нэг харшил өгөхгүй. Үүнээс гадна манай бүтээгдэхүүнд химийн ямар нэг бодис ороогүй, хүүхдийн шүд хорхойтуулахгүй гээд эрүүл мэндийн давуу тал олон бий.

-Гадуур худалдаалагдаж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал нь юу юм бэ?

-Хамгийн түрүүнд эрүүл ахуй. Энэ шаардлагыг хангах үүднээс бид маш сайн вакуумжуулсан савлагааг бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Мөн савлагаа сайтай, эрүүл бүтээгдэхүүн гэдэг утгаараа импортыг орлож чадна. Үнийн хувьд ч гадуур зарагдаж байгаа хөвөн чихрүүдээс хямд.

-Чихрийн хэчнээн төрлийг үйлдвэрлэж байна. Цаашид гаргахаар зэхсэн бүтээгдэхүүн бий юу?

-Одоогоор таван төрлийн хөвөн чихэр үйлдвэрлэж байна. Цаашид бохьтой хөвөн чихэр үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа. Тун удахгүй худалдаанд гарч, хүүхдүүдийн маань дуртай амттан болох байх аа. Хөвөн чихэр аманд ороод бохь болно гэдэг их сайхан шүү дээ.

-Өдөрт хэчнээн сав чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж авч болох вэ?

-Өдөрт 20.000-25.000 ширхэг хөөсөн чихэр үйлдвэрлэх боломжтой. Одоогоор гурван төрлөөр бүтээгдэхүүнээ савлаж байгаа ч хэрэглэгч хүсэх юм бол ямар ч төрлөөр савлаж өгч болно. Бүх супермаркетуудаар худалдаалж байгаа болохоор үндэсний үйлдвэрээ дэмжих хүсэлтэй хэрэглэгч бүр худалдан авах боломжтой.

Харилцах утас: 94002469, 99004108

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?