• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ж.АРИУНСАНАА: ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУ БАЙГАА УЧРААС БҮРЭН ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ ЧАДАДГҮЙ.

  • interview
  • 2015-09-28 14:22:00
  • 1799
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Жижиг зах зээлээс болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа “Өндөр сант хайрхан” ХХК одоогийн байдлаар явган хүний замын хавтан өдөрт 1400-г л үйлдвэрлэж байна. Хэрэв захиалга тогтмол орж ирээд бүрэн чадлаараа ажиллавал хоногт 5000 ширхэг хавтан үйлдвэрлэх боломжтой гэж үйлдвэрийн удирдлага ярьж байсан юм.   

 

- Үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байна вэ?

- Манай компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө 2014 онд авсан. Тэгээд аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд бага ч гэсэн нэмэр болох үүднээс Арвайхээрийн төвд км гаруй зам тавьсан. Тавьсан замынхаа хашлага, хавтан зэргийг бүгдийг нь өөрсдөө үйлдвэрлэсэн. Тэгээд яван чангарна гэдэг шиг бид илүү туршлагажиж, үйлдвэрлэл маань ч өргөжиж байна. Түрүү жил бид хүн хүчний асуудлаас болоод өдөртөө 800 ширхэг хавтан хийдэг байсан. Харин энэ жилээс хавтангийнхаа хэвийг олшруулаад таван ажилтан өдөрт 1400 хавтан үйлдвэрлэдэг болсон. Замын хашлагыг бол өдөрт 120 ширхгийг үйлдвэрлэж байна. Цаг агаарын таатай орчин бүрдвэл 150 ширхгийг  ч хийдэг. Сум, аймаг маань өөрөө жижиг учраас хэрэгцээ, захиалгандаа захирагдаж хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

- Магадгүй захиалга их орж ирвэл бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой юу?

- Тэгвэл мэдээж боломжтой. Манайд бүтээгдэхүүнээ хийх тоног төхөөрөмж нь хангалттай бий. Одоогоор таван машинаас нэгийг нь л ашиглаж байна. Учир нь худалдан авах зах зээл жижиг учраас захиалгын дагуу л цөөхөн ширхгийг хийж байна. Захиалга олноороо орж ирээд, бүрэн хүчин чадлаараа ажиллавал  манайх өдөрт 5000 ширхэг хавтан үйлдвэрлэх хүчин чадал бий.

- Хавтан, явган хүний замын хашлагаас өөр ямар төрлийн бүтээгдэхүүн хийж байна?

- Дээрх хоёроос гадна даацын давхар арматуртай бетонон хоолой, мөн аспальтан бетоны үйлдвэртэй. Түрүү жилээс үйлдвэрлэж эхэлсэн. Энэ жилээс бас тэр үйлдвэрээ шинэчилж, бүрэн автоматжуулсан.

- Одоогоор хэчнээн хэмжээний газрыг өөрсдийн бүтээгдэхүүнээрээ тохижуулаад байна?

- Яг өнөөгийн байдлаар бол найман мянга орчим метр кв газрыг тохижуулаад байна. Одоо дахиад гурван мянга гаруй метр кв талбайг дэвсэх хавтан үйлдвэрлэж байна. Хашлагын хувьд түрүү жилээс хойш таван км орчим хашлага тавьсан байна. Энэ жил дөрвөн км орчмыг гаргаж өгөх гэж байна. Машин замын хашлага маань өөрөө нэг метр байдаг.

- Явган хүний замын хавтан өнгөнөөсөө шалтгаалж зориулалт нь өөр  байдаг байх аа?

- Хэв маань өөрөө янз янзын байдаг. Харин манай үйлдвэрийн хувьд ерөнхий стандартын дагуу 30х30 болон 25х25 харьцаатай таван см-ийн зузаантай улаан хүрэн хавтан, мөн хараагүй хүнд зориулагдсан тусгай хээтэй шар өнгийн хавтан үйлдвэрлэж байна.

- Анх үйлдвэрлэл явуулж эхлэхдээ ямарваа нэг зээлд хамрагдаж байв уу?

- Хувийн шугамаар банкнаас бизнес дэмжих зээл л авч байсан. Харин Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ч гэдэг юм уу, Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж байгаагүй ээ. 2008 онд буюу зам, барилгын ажилд ороогүй байхдаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн чиглэлээр Хөдөө аж ахуйн яамнаас зээл авч байсан. Тэр зээлээ бол төлөөд дуусчихсан.

- Ер нь сумандаа иймэрхүү үйлдвэрлэл эрхлээд цаашид өсөн дэвших боломж бололцоо хэр байдаг бол?

- Манайхны хувьд давхар зам барилгын ажил хийдэг учраас энэ үйлдвэрлэлээ хажуугаар нь дэмжлэг болох үүднээс явуулж байгаа. Мөн хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа учраас үүндээ баяртай байдаг. Энэ хүмүүс байхгүй бол үйлдвэрлэл явагдахгүй шүү дээ.  

- “Баялаг бүтээгчдийг дэмжих” төслийн баг танай суманд, танай үйлдвэрийг зориод ирсэнд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

- Бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүмүүсээ дэмжээд, сурталчлаад явж байгаад үнэхээр сэтгэл хангалуун байна. Учир нь төрөөс дэмжлэг авах нь бага мөртлөө ихийг хийж бүтээж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа бидэн шиг хувийн үйлдвэрүүдийг дэмжиж, сурталчилж өгч байгаа танай агентлагийн хамт хамт олонд талархаж байна.

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум “Өндөр сант хайрхан” ХХК /явган хүний замын хавтан, замын хашлага, бетонон хоолойн үйлдвэр/ Захирал Ж.Ариунсанаа Утас: 99184212

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?