• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Б. ДАВААНЯМ: ДОТООДЫНХОО ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, БИЕ БИЕДЭЭ ДЭМ БОЛОХЫГ ХҮСДЭГ

  • interview
  • 2015-06-22 14:57:00
  • 1202
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Гурван найз хамтран пирошки, хөлдөөсөн пицца, мексик үндэсний хоол зэрэг төрөл бүрийн хоолны бизнес эрхэлж, одоогийн “Агь шим” компаниа босгожээ.  Харин тэд өдгөө технологийн судалгаа явуулж, эх орондоо анх удаа гэж хэлж болохуйц шууд найруулж уудаг аарц үйлдвэрлэж байна. “Агь шим” ХХК –ийн захирал Б.Даваанямтай ярилцлаа.

-“Агь шим” компани үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байна, шинэ бүтээгдэхүүнийхээ талаар тайлбарлахгүй юу?

-2013 онд хоёр найзтайгаа хамтраад хувийн бизнес хийе гэсэн санаа төрсөн юм. Үүнээс хойш маш олон зүйл хийх гэж оролдсон доо. Тэгээд эцэст нь манай монголчуудад үндэсний үйлдвэрлэлийн, шууд хэрэглэдэг халуун ундаа байдаггүй юм байна гэж үзээд хоёр жилийн хугацаанд судалгаа хийж, энэ оны нэгдүгээр сараас эхлээд шууд хэрэглэж болдог аарц үйлдвэрлэж эхэлсэн.

-Хүнсний бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл ахуйн тал дээр хэр анхаарч ажилласан бэ?  

-Судалгааныхаа ажлыг эхлээд гэртээ хийдэг байсан. Яавал аарцыг хамгийн боломжийн аргаар хатаах вэ, ямар арга технологи байна вэ гэж ХААИС-ийн багш, оюутнуудтай зөвшилцөж, тэднээс зөвлөгөө авч, мөн хуучны баримт, мэдээллүүдийг давхар уншиж судалсан. Эцэст нь хатаах ч аргаа олоод 2014 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Чанжоу хотод очиж сургалтад суусан. Тэгэхдээ үйлдвэрүүдтэй танилцаж хатаах ямар арга хэрэглэвэл манай аарцанд хамгийн сайн, найдвартай, ямар нэг эрсдэлгүй байж болох вэ гэдгийг судалсан. Энэ хот хатаах технологийн үйлдвэрлэлээрээ улсдаа ноймер нэг юм билээ. Үүнийхээ үр дүнд бид ваакумжуулсан технологийг сонгосон.

-Хүнсний бүтээгдэхүүний бас нэгэн гол анхаарах зүйл нь хадгалах горим, сав баглаа боодол байдаг шүү дээ. Танай компанийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Хадгалах хугацааны хувьд дөрвөн сар. Харин сав баглааны хувьд нэг удаагийн хэрэглээгээр буюу 20 гр-ын савлагаатай. Том савлагаандаа бол 20 гр-аар 20 ширхэг гэж байгаа. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд хадгалах хугацааг уртасгахын тулд ямар нэг химийн бодис хийдэг гэж хүмүүс ойлгодог. Харин манай аарцны хувьд цэвэр эко бүтээгдэхүүн. Хэр хугацаагаар  хадгалж болно гэсэн тэр журмаараа явж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Үйлдвэрлэлээ эхлээд таван сар гаруй болж байна. Анх санхүүгийн эх үүсвэрээ хаанаас олж байв. Мөн таван сарын өмнөхийг одоогийнхтой харьцуулахад хэр өөрчлөлт орсон бол?

-Санхүүгийн эх үүсвэрийн хувьд маш урт түүхтэй. Судалгаа хийж цаашдаа энэ үйлдвэрлэлээ босгохын тулд бид пирошки хийж дэлгүүрээр тараадаг байсан. Мөн Монголдоо анх удаа хөлдөөсөн пицца хийсэн ч дэлгүүрүүдээр тийм ч их тараагаагүй. Дараа нь лаваш гэдэг нэртэй мексик үндэсний хоол хийж, савлаад дэлгүүрээр зардаг байсан. Тэгээд энэ бүхнээс олсон ашгаараа бүтээгдэхүүнээ гаргасны дараагаар бид хамтран ажилладаг хүмүүстэй болсон.

-Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, аарцнаас өөр бүтээгдэхүүн хийх санаа бий юү?

-Байлгүй яах вэ. Ирэх 7-8 дугаар сараас хэрэглэгчиддээ буцалсан усанд шууд найруулж уухаар шөл, мөн овъёосны цайг хийхээр судалгааны ажил дээрээ явж байна. Овъёосны цайны хувьд хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, илүүдэл бохирдлыг ялгаруулж гаргадаг, биеийг эрүүлжүүлдэг.

-Монголд үндэсний үйлдвэрлэл эрхлээд явахад орчин нөхцөл нь хэр санагдаж байна. Учир дутагдалтай тал хэр байна?

-Хүн өөрөө хөдөлмөрлөж, менежментийнхээ хувьд зөв ажиллаж чадвал болохгүй зүйл байхгүй. Зах зээлийн хувьд хэдийгээр жижиг ч гэлээ жижиг дунд үйлдвэрүүд цаашдаа сайн хөгжиж чадвал гадаадын зах зээл рүү чөлөөтэй нэвтэрч, улсынхаа зах зээлийг ч өргөтгөх боломж бий.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?