• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Г. АРИУНБИЛЭГ: МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН 100 ХУВЬ ОРГАНИК БАЙЖ ЧАДДАГ

  • interview
  • 2015-06-23 16:25:00
  • 1642
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Хүний биед ашиг тустай, цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгосон "Хаан сүү" үйлдвэр 1998 онд  үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Эрдэнэт  болон Улаанбаатар хотод байрлах орчин үеийн техник технологи бүхий үйлдвэрт цэвэр шингэн сүүгээр үйлдвэрлэсэн 10 гаруй төрлийн зайрмаг болон цэвэр чацарганы шүүс, дээд зэргийн "Сүүтэй бэйкэри" нарийн боов зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. 500 гаруй дэлгүүр, худалдааны цэгүүд болон сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгжид бүтээгдэхүүнээ нийлүүлэн хамтран ажиллаж байна. "Хаан сүү" ХХК-ийн ерөнхий захирал Г.Ариунбилэгтэй уулзаж ярилцлаа.

-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв. Зайрмаг үйлдвэрлэх болсон шалтгаан нь юу вэ?

-Манай компани зайрмагны үйлдвэрлэлийг 1998 онд эхлүүлсэн. Зайрмагны анхдагч үйлдвэрүүдийн нэг гэж ойлгож болно. Шалтгаан гэвэл зайрмагийг хүүхдүүд ихэвчлэн иддэг шүү дээ. Хүүхдүүдийг баярлуулах зорилгоор зайрмаг үйлдвэрлэхээр болоод өнөөдрийг хүртэл зорилгынхоо төлөө ажиллаж байна. 

-Анх 17 жилийн өмнө зайрмаг үйлдвэрлэж эхлэхэд ямар байв. Өнөөдрийн байдалтай харьцуулаад үзэхгүй юу?

-17 жилийн өмнө дөрвөн ширхэг хөлдөөгч аваад зайрмаг зарж эхэлж байсан. Түүнээс хойш цех байгуулаад түүнийгээ өргөжүүлээд явж байна. Эрдэнэт хотод сүүний иж бүрэн үйлдвэр байгуулаад нийслэл хотод үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. 

-Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас босгож байна. Ямар нэгэн зээл тусламжид хамрагддаг уу?

-Ерөнхийдөө өөрсдийнхөө хүч чадлаар санхүүгийн эх үүсвэрээ босгож байсан. Банк, санхүүгийн байгууллага хөгжиж төрөл бүрийн зээл олгож эхэлсэн учраас тусламж авдаг. Хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгийг яам, мэргэжлийн байгууллагууд үзэж шалгаад манай үйлдвэрт Чингис бондын төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд сургуулийн үдийн цайны хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байна. 

-Бусад ижил төстэй үйлдвэрүүдээс ялгарах гол онцлог нь юу вэ?

-Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд олон болсон. Манай үйлдвэрийн ялгарах гол онцлог бол 100 хувь органик байж чаддаг. Ямар нэгэн химийн гаралтай будагч болон нэмэлт бодис хэрэглэдэггүй. Зөвхөн цэвэр сүү, нэрс, чазарганы шүүсээр хийдэг. Жишээлбэл, Манайх бүх зайрмагуудаа цэвэр шингэн сүүгээр хийдэг. Энэ жилийн хувьд гэхэд шингэн сүүний "Цөцгийт" зайрмагийг үйлвэрлэж байна. Манай зайрмагт дусал ус, хуурай сүү ороогүй. Зайрмаг  амттай мөн эрүүл органик байх хэрэгтэй. Тэгвэл бидний хүүхдүүд эрүүл мэндээ сайжруулаад байна гэсэн үг.

-Шингэн сүү авдаг учраас лабораторийн шинжилгээг өдөр бүр хийдэг үү?

-Хэн нэгэн хүн шингэн сүүгээр зайрмаг хийж чадахгүй. Бидэнд олон жилийн дадлага туршлага, техник технологийн шинэчлэлийн ачаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Сайн бүтээгдэхүүн хийхийн тулд түүхий эд эрүүл байх ёстой. Манайх таван сүүний үйлдвэртэй гэрээ байгуулаад ажилладаг. Мэргэжлийн технологич ирсэн сүүгээ шинжилгээнд оруулж шалгадаг. Өөрсдийнхөө  шинжилгээнээс гадна мэргэжлийн хяналт болон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаг. 

-Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Компаниудын бизнесийн зарчим гэж байдаг. Хэмжээ хязгааргүйгээр хүссэн газартаа бүтээгдэхүүнээ хүргэж зах зээлийг эзлэх гэсэн том бодлого. Миний үзэл бодол арай өөр гэх үү дээ. Бусдад тус хүргэж чадахгүй бизнес хийх шаардлагагүй гэж боддог. Ажилчдынхаа амьдралын баталгааг сайжруулахын тулд хашаа байшин, орон сууцтай болгохын тулд тодорхой төсвийг зарцуулдаг. Мөн компани ашигтай ажиллавал нэмэлт урамшууллыг олгодог. 

-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ?

-Манай үйлдвэр 50 орчим ажилтантай. Нийслэл хотод тал нь үлдсэн нь Эрдэнэт хотод ажиллаж байна. 

-Бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд өдөрт хичнээн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой вэ?

-Эрдэнэт хотын үйлдвэр өдөрт 5-8 тонн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ үйлдвэр маань нийслэл хотын хүүхдүүдийг зайрмагаар хангах хүчин чадалтай. 

-Үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа иргэдийн хувьд ажлын байрны асуудал байдаг шүү дээ?

-Би түрээсийн 10-аад байраар дамжсан. Мөнгөө нэхнэ, дарамт үзүүлнэ гээд олон бэрхшээл тулгардаг. 2004 онд өөрийн гэсэн үйлдвэрийн байрыг барьсан. Мөн төслийн хүрээнд сүүн бүтээгдэхүүний шинэ үйлдвэр энэ зундаа багтаад ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. 

Малчин н.Нямбаяр

Манайх ах дүү нартайгаа хамт сүүний фермерийн эрхэлдэг. "Хаан сүү" үйлдвэрт сүү нийлүүлээд гурван жил болж байна. Зундаа 500 гаруй өвөлдөө 200 орчим литр сүүг өдөртөө нийлүүлдэг. Манай сүүний чанарыг сайн байна гэж үздэг. Урьд нь сүүгээ зарахад хэцүү энэ тэнд дэлгүүрүүдэд тарааж өгдөг байсан. Харин одоо нэг газраа бөөндөөд өгчихдөг болохоор хэн хэндээ хэрэгтэй байдаг. 

 

 

 

Эрүүл аж төрөхийн үндэс бол органик хүнсийг хэрэглэх хэрэгтэй. "Хаан сүү" ХХК-ийн хамт олон органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг сонголгүйгээр эх орондоо үйлдвэрлэсэн цэвэр органик бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхийг уриалж байна. 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?