• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ч. БАТТУЛГА: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЭЭСЭЙ

  • interview
  • 2015-07-13 18:00:00
  • 1133
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Бат хүлэмж” ХХК-ийг зорилоо. Солонгос технологийн хүлэмжийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн тус компани жилдээ 70-80 хүлэмж барьдаг гэнэ.

“Бат хүлэмж” ХХК-ийн захирал Ч.Баттулга

Үйл ажиллагаагаа хэзээнээс эхэлж байв. Анх яагаад энэ үйлдвэрлэлийг сонгох болсон бэ?

Бид 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Солонгос хүлэмжийг Монголдоо хийх зорилготой. Биднийг анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад зах, дэлгүүрүүд Хятадаас ихэнх ногоогоо оруулж ирдэг байсан. Тиймээс хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй хэмээн хүсэж, Монголдоо тарьж, ургуулахын тулд хүлэмж хийж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд ч айл өрх бүр зуслан, хашаандаа ногоо тарих болсон. Анх Солонгосоос материал хэрэгслээ оруулж ирээд өөрсдөө гараараа хийдэг байсан. Харин 2012 оноос хүлэмжийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн.

Хэчнээн төрлийн хүлэмж хийж байна. Нэг хүлэмж хэр хугацаанд бэлэн болох вэ?

Одоогоор гурван төрлийн хүлэмж барьж байна. Өвлийн болон зуны хүлэмжүүд байна. Мөн давхар, нийлэг, дан хүлэмж гэж бий. Саяхан бид Булган аймагт өвлийн, халаалттай хоёр давхар хүлэмж барьж, хүлээлгэж өгсөн. Давхар хүлэмжийн онцлог нь 3-рд сард тариалалт эхлээд, 11-р сар хүртэл ургац хураан авах боломжтой байдаг. Захиалагчийн хүсэлтийн дагуу ямар ч хэмжээтэйг хийж болно. Хэмжээнээс хамаараад хийх хугацаа нь өөр өөр байна. 4:6 харьцаатай хүлэмжийг өдөрт 2-3-ыг, 8:40 харьцаатай хүлэмжийг нэг өдөрт хийдэг.

Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүлэмж хийж, захиалагчид хүлээлгэн өгч байв?

Есөн жилийн хугацаанд жилд том, жижиг 60-80 хүлэмж хийсэн.

Импортоор орж ирж байгаа хүлэмжээс ялгарах давуу тал гэвэл?

Солонгос хүлэмжийн трубаных нь хана нимгэн байдаг. Зарим газар туршлагаггүй хүмүүс барих тохиолдолд нурчихсан байдаг гээд сул тал их бий л дээ. Гэхдээ гадны юм чанартай гэдэг нөгөө ойлголт одоо ч хэрэглэгчдэд байсаар байна. Манайх сантехникийн зэвэрдэггүй, хана зузаантай трубагаар хийдэг болохоор давуу талтай. Иймээс Хятад хүлэмжээс ч бага зэрэг үнэтэй байх тохиолдол бий. Бидний ашигладаг нийлэг материал буюу пилонкийн эдэлгээг хүмүүс их асуудаг. Манайх хүлэмжийн нийлэг материалаа Солонгосоос импортолдог. Нар, салхинд өвөл зунгүй байхад 4-5 жилийн настай. Мөн хот дотор хүссэн газар нь очиж хүлэмжээ угсарч өгдөг. Орон нутагт ч ялгаагүй, бид хүлэмжээ очиж угсарч өгөөд ажлын хөлс гэж авдаггүй. Зөвхөн тээврийн зардлаа л авдаг болохоор үнэ хөлс их гэж санаа зовох зүйлгүй.

Зун цагт хүлэмжийн тариалалт ихэсдэг шүү дээ. Хүлэмжинд тариалалт эрхлэхийн давуу тал нь юу юм бол?

Хүлэмжинд ургасан тарьц өвлөөс бусад улиралд шилжүүлэн тарих боломжтой байдаг. Мөн хурдан хугацаанд ургадаг болохоор ашиг шим ихтэй.

Харилцах утас: 96609674, 99713947

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?