• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

О. АМАРТҮВШИН: БИД ТӨМӨР ХИЙЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭДЭГ

  • interview
  • 2015-07-14 10:00:00
  • 1096
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Инженерийн шийдэл шаардсан, импортыг орлох бүх төрлийн томоохон төмөр хийцийг эх орондоо үйлдвэрлэж байгаа “Зэт Эм инженеринг” ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд маань нэгдлээ. Тус хамт олны хувьд 2007 оноос “Оюутолгой” төслийн хүрээнд уурхайн халаалтын зуух, дизель генераторын ашиглалт, засвар үйлчилгээ, гадна дотор шугам хоолойн угсралт, ажилчдын хотхоны инженерийн шугам сүлжээний угсралт, оффисын барилгын угсралт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн үндэсний баялаг бүтээгч юм.

“Зэт Эм Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Амартүвшин

Танай компанийн оролцсон онцлох төслүүдийн талаар яриагаа эхлүүлье?

Нийслэл хотод бидний оролцсон хамгийн том төсөл бол саяхан ашиглалтад орсон “Шангри-Ла” зочид буудлын гаднах шилэн хийцийг тогтоон барьж байгаа төмөр хийц байсан. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Ухаа худаг” төслийн хүрээнд 18 мВт-ын Цахилгаан станцын барилга, ус цэвэршүүлэх барилга, засварын газрын барилгууд, 35/10 кВт-ын Төв дэд станцын хаалттай хуваарилах байгууламжийн барилга, Нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрс өтгөрүүлэх бакийн угсралтын ажил гэх мэт олон төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэсэн. Үүнээс гадна “Оюутолгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэр гээд бидний ажилласан олон газар бий.

Ийм том бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн компанийнхаа түүхээс хуваалцахгүй юу?

Манай компани 2010 онд байгуулагдсанаасаа хойш улсынхаа эрчим хүч, уул уурхай, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Анх худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо инженерийн болон барилгын иж бүрэн зураг төсөл, 3D дизайн, техникийн шийдэл, ажлын менежмент, чанарын хяналт, төмөр хийц, даралтат эд ангийн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт, металл сэндвичэн барилга угсралт гэх мэт олон чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулж байна. Цаашид уул уурхайн газар доорх бүтээн байгуулалтад оролцох зорилготой бэлтгэл ажлаа хийж байна.

Цогц үйлчилгээ гэхээр сонирхол татаж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

Бид үйлдвэрлэл, угсралт гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үеийн захиалгаа ч яг ийм нөхцөлтэй авч байгаа. Энэ нь манай захиалагч нарт ч амар байдаг. Угсралтын чиглэлээр ажиллаад эхлэхээр дагаад ашиглалтыг нь ч  авч явах хэрэгтэй болсон. Тиймээс 2010 оноос засвар, үйлчилгээний чиглэлээр охин компани байгуулан ажиллаж байна.

Хэчнээн төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна вэ?

Эрчим хүчний чиглэлд даралтат эд ангийн засвар угсралт, эргэх механизм зэрэг станцад шаардлагатай төмөр хийц, уурхайд бол ил болон гүний уурхайд хэрэглэгдэх бүх төрлийн төмөр хийц, барилгын салбарт дам нуруу, палк зэргийг үйлдвэрлэдэг. Түүхий эдийг ОХУ, Герман, БНХАУ, Австри зэрэг орнуудаас авдаг.

Төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг компани хэчнээн байдаг бол. Танай компанийн бусдаасаа ялгарах онцлог юу вэ?

Төмөр хийцийн бизнес эрхэлдэг том, жижиг олон компани байдаг. Сүүлийн жилүүдэд шинээр олон компани байгуулагдсан. Манай компани салбартаа харьцангуй залуу ажилчид маань олон жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг. Чадварлаг баг хамт олон хэрэглэгчийн санааг бодит байдалд цогцоор нь үйлдвэрлэж өгөх боломжтой. Хоёрдугаарт, үйлдвэрийн хүчин чадал, тоноглол маш сайн. Гуравдугаарт, бид зөвхөн үйлдвэрлэж хүргэж өгөхөөс гадна угсраад, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр ажиллах боломжтой. Энэ л бидний давуу тал юм уу даа.

Төмөр хийцийн үйлдвэрүүдийг өртөг өндөр, бүтээгдэхүүн нь ч үнэтэй гэдэг шүү дээ. Танай компанийн хувьд энэ талаар баримталдаг бодлого бий юү?

Материалын үнэ өсөхөд зэрэг бид үнээ өсгөх шаардлагатай болдог. Хятадын хөрөнгө оруулалттай компаниудтай харьцуулахад Монголын хөрөнгө оруулалттай компаниудад энэ нь их ажиглагддаг. Тэд бол хувьдаа материалын урсгалтай болохоор үнэ нь харьцангуй хямд байдаг. Мөн түүхий эдээ их хэмжээгээр татахад санхүүжилт дутмаг байдаг. Хэрвээ эдгээр асуудлыг шийдчихвэл бид ч үнээ тогтвортой байлгах боломжтой.

Харилцах утас: 99106696, 70161012

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?