• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

БИД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД

  • interview
  • 2015-03-13 15:00:00
  • 1360
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан шинэ технологиор үндэснийхээ баялгийг бүтээж, зах зээлд өөрсдийн гэсэн орон зайгаа бүрдүүлж чадсан нэгэн “их айл”-ыг сонгон сурвалжлагаа бэлтгэсэн юм.  

Дархан-Уул аймагт байрлах  “Өег гурил” ХХК  нь 2012 онд байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай Европын тоног төхөөрөмж  суурилуулан ашиглалтад оруулснаар 2013 оны 1 дүгээр улирлаас үйл ажиллагаагаа эхлэн одоог хүртэл тасралтгүй өсөлттэй ажилласаар ирсэн аж. Өнөөдрийн байдлаар тус гурилын үйлдвэр нь Монгол Улсын гурилын зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн  томоохон үйлдвэрлэгч болж, 110 гаруй хүнийг ажлын байраар  хангаж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь мэргэжилтэй боловсон  хүчин, 10 хувь нь туслах ажилчид юм байна. 

20 мянган тонн улаан буудай хадгалах багтаамж бүхий зориулалтын элеваторын байгууламж

Гурил үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь улаан буудай байдаг. Тус үйлдвэрийн хувьд 2014 оны намрын шинэ ургацаас нийт 35 мянган тонн улаан буудай татан авчээ.

“Өег гурил” ХХК нь үндсэн түүхий эд болох улаан буудайгаа газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн тариаланчдаасаа өөрийн тээврээр татан авч, буудайн лабораторидоо нийт найман төрлийн шинжилгээ хийж, чанараар нь ангилан хадгалдаг байна. Хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй тус үйлдвэрийн  үндсэн дамжлагатай танилцахаар бид дотогш орсон юм. “Өег гурил” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Амгаланбаяртай ярилцаж дараах зүйлийг тодрууллаа.

Үйлдвэрлэлийнхээ талаар ярихгүй юү. Бүтээгдэхүүн хэдэн шат дамжлага дамжиж хэрэглэгчдийн гарт хүрдэг вэ?

Дэлхийн жишигт хүрсэн, сүүлийн үеийн дэвшилтэт, бүрэн автомат технологийг Монгол Улсдаа нэвтрүүлсэн анхдагч үйлдвэрүүдийн нэг  болж чадсандаа бид баяртай байдаг. Бид дэвшилтэт технологи ашиглан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг учраас олон давуу талыг дурдаж болно. Мөн манай хамт олон дэлхийн шилдэг гурил үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц хэмжээний, ISO, HACCP-ийн шаардлага хангасан экологийн цэвэр, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Дэвшилтэт технологийн үйлдвэр нь 1. Тариа бэлтгэл 2. Тээрэмдэлт 3.Савлагаа гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг.

Бүтээгдэхүүний чанар, түүнд тавих хяналтын хувьд ямар байдаг вэ?

  

  

Бүтээгдэхүүний чанарт хяналт тавихдаа үйлдвэрлэлтийн явцад цаг тутам дээж авч 12 төрлийн шинжилгээг тусгай багаж төхөөрөмжийн тусламжтайгаар хийж мэдээлж байдаг. Иймд чанарын хувьд 100% баталгаатай бүтээгдэхүүн гаргадаг гэж хэлж болно. Манай лаборатори европ стандартын шинжилгээний багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Гурилын өнгө, чийг, хүчиллэг, үнслэг, цавуулаг зэрэгт хяналт тавьж ажилладаг.

“Өег гурил” ХХК бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Үйлдвэрээс савлагдан гарсан бүтээгдэхүүнийг 3000 тоннын багтаамж бүхий гурилын хоёра агуулах, 1000 тоннын багтаамж бүхий тэжээлийн агуулахад тус тусад нь хадгалдаг. 7-14 хоног хэвтүүлж хадгалахад гурилын чанар сайжирдаг ба үүний дараа гадагш ачигдахад бэлэн болно. Улаанбаатар хот болон Дарханд “Өег” гурилын үйлдвэрийн бие даасан борлуулалтын албууд ажилладаг. “Өег” гурилын борлуулалтын алба нь 21 аймаг, томоохон суурин газруудад байрлалтай, 100 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан хэрэглэгч олондоо өөрийн бүтээгдэхүүнээ түгээн үйлчилж байна.

 

  

 

       Орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжихээр Дархан уул аймгийг зорьсон төслийн багийнхан маань  “Өег гурил” ХХК-ийн үйл ажиллагаатай ийнхүү танилцсан юм. Дэвшилтэт технологиор үйлдвэрлэлээ явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа “Өег гурил” ХХК-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье.

М. Цацрал

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?