• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ч. ЗОЛЖАРГАЛ: МАНАЙ КОМПАНИ “ТАНЫ ГАРТ ЧАНАРЫГ АТГУУЛНА” УРИАН ДОР АЖИЛЛАДАГ

  • interview
  • 2015-07-01 11:21:00
  • 1234
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Таны гарт чанарыг атгуулна” уриаг эрхэм болгон ажиллаж буй хамт олон бол “Рокмон” бетон зуурмагийн үйлдвэрийнхэн. Монгол улсын бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн анхны үйлдвэрийн тоонд ордог бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэл хотын хоёр захад зуурмагийн үйдвэрээ байгуулан 200 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Бусад компаниас ялгарах онцлог нь зуурмагийн стандартад нийцсэн түүхий эд, дүүргэгч материалыг ашиглан чанартай бүтээгдэхүүнээр салбартаа манлайлагч байхаар ажиллаж байна.  

“Рокмон” ХХК-ийн үйлдвэр бааз хариуцсан гүйцэтгэх захирал Ч.Золжаргал

-Танай үйлдвэр хэзээ байгуулагдав. Компанийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Манай компани 1997 онд барилга, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Эх орондоо анхны доороо гаражтай, 14 давхар барилгыг барьж байсан. 2007 онд бетон зуурмагийн үйлдвэртэй болсон. Монголдоо бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн анхны үйлдвэрийн тоонд ордог.

-Аль улсын тоног төхөөрөмжийг хэрэглэдэг вэ?

-Сонсголонгийн үйлдвэр БНСУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хонхорын үйлдвэр маань БНХАУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр байгаа. Дагалдах тоног төхөөрөмж гэж нэрлэдэг 30 гаруй миксертэй.

-Бетон зуурмагийн үйлдвэр учраас хоёр ээлжээр ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав, Хоёр ээлжээр 24 цагийн турш ажилладаг. Хоёр үйлдвэрийн хэмжээнд 100 гаруй ажилтан ажиллаж байна.

-Зуурмагийн үйлдвэртэй болоод 10-аад жил болсон гэлээ. Хамтран ажилладаг олон байгууллагатай юу?

-Одоогийн байдлаар манай үйлдвэр 200 гаруй компанитай хамтран ажилладаг. Тухайлбал, Рояал Кастл, Баянмонгол хороолол, спорт цогцолборын барилгуудын компаниудтай хамтран ажиллаж байна.

-Бетон зуурмагийн үйлдвэрийн хамгийн чухал зүйл нь түүхий эд, материал байх. Түүхий эд, материалаа хаанаас нийлүүлж байна вэ?

-Манай компани “Таны гарт чанарыг атгуулна” уриан дор ажилладаг. Энэ урианд хүрэхийн тулд түүхий эд буюу дүүргэгч материал чанартай байх ёстой. Манай хэрэглэж байгаа бүх түүхий эд угаасан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн байж чаддаг. Түүхий эд чанартай байвал бүтээгдэхүүн  чанартай гарна. Бид түүхий эд, материалаа олон газраас шинжилж үзээд бетон зуурмагийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг. Манай компани 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай учраас аливаа бараа материалын дотоодоосоо авч баялагийг үлдээхийг хичээдэг.

Улирлын шинж чанартай учраас ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилладаг вэ?

Барилгын ажил зун явагдаад өвлийн улиралд амардаг. Ажилчдадаа өвлийн улиралд сул зогсолтын цалин олгодог. Цалингаас гадны ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд  орон байртай болгох, хүүхдийнх нь сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай хүмүүст мөнгөн тэтгэмж олгох, өвлийн цагт нүүрс, түлээгээр хангах гээд олон ажил зохион байгуулдаг.

Чанартай түүхий эд хэрэгэлэх түүнийг шалгаж шинжлэхийн тулд лаборатори хэрэгтэй. "Рокмон" бетон зуурмагийн үйлдвэрийн лабораторид бетоны бат бэхийг тодорхойлох, хатаах шүүгээ, элс хайрганы ширхэг, чийгшэл, автомат зуурагч болон уурын аппарат гэсэн багаж тоног төхөөрөмжтэй аж. "Рокмон" Улаанбаатар хотын хоёр захад зуурмагийн үйлдвэртэй учраас бүтээн байгуулалтанд түргэн шуурхай хүрч ажиллах боломжтой гэж хэлж болно. 

Холбогдох хаяг: Баянгол дүүрэг, Үндсэн хуулийн гудамж Рокмон Бюлдинг оффис

Утас: 98095813, 98015333, 98025333

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?