• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Б.МӨНХ-ЭРДЭНЭД ААВЫН ТӨРСӨН НУТАГ, НАЙЗЫН ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ЭЭЛЭЭ ӨГЧЭЭ.

  • interview
  • 2015-03-26 19:13:00
  • 1092
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ  хугацаанд төслийн багийнхан Монгол орны өнцөг булан бүрт үйлдвэрлэл явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний цаашдын зорилго болоод тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж, санал бодлыг нь сонссон юм.

Энэ хүрээнд бид Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “Харганатын өнгө” хэвлэлийн үйлдвэртэй танилцлаа. Тус хэвлэлийн үйлдвэр 2011 онд байгуулагдсан бөгөөд одоогоор гурван ажилтантай үйлдвэрлэлээ явуулж байна.

“Харганатын өнгө” хэвлэлийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Б.Мөнх-Эрдэнэ Улаанбаатар хотоос шилжиж аавынхаа нутаг болох Говь-Алтай аймагт ажиллаж,  амьдраад дөрвөн жил болжээ. Түүнд орон нутагт үйлдвэрлэл явуулж, сайхан амьдрах боломж байгаа талаар дотнын найз нь зөвлөсөн гэдэг. 

Б.Мөнх-Эрдэнэд орон нутагт үйлдвэрлэл явуулж, сайхан амьдрах боломж байгаа талаар дотнын найз нь зөвлөсөн гэдэг

Ийнхүү тэрбээр найзынхаа үнэтэй зөвлөгөөн дээр түшиглэж “Сум хөгжүүлэх сан”-аас 20 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж авснаар үйлдвэрлэлээ эхэлжээ. Улмаар Б.Мөнх-Эрдэнэ өнөөдөр залуу хүний хийж бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөн бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээг захиалгын дагуу хийж байна. Түүнчлэн удахгүй  хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх цаасан наамал тоглоомыг зах зээлд нийлүүлэхээр зэхэж буйгаа дуулгалаа. 

Тэрбээр найзынхаа үнэтэй зөвлөгөөн дээр түшиглэж “Сум хөгжүүлэх сан”-аас 20 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж авснаар үйлдвэрлэлээ эхэлжээ


 

Энэхүү тоглоомыг зохион бүтээхэд зураг төслийн тооцооллыг нарийвчлан гаргах ёстой ба 3-4 хоногт эх загварыг гаргадаг аж. Харин бэлэн болсон бүтээгдэхүүнийг хүүхэд 2-3 цагийн дотор эвлүүлэх боломжтой гэнэ. Уг сэтгэхүй хөгжүүлэх тоглоомыг хүүхэд эвлүүлэн тоглож сурснаар оюун ухаан нь хөгжихийн зэрэгцээ тэвчээртэй сууж сурах дадлыг олж авдаг байна. Цаашид тэд бүх төрлийн гэрлэн самбар хийхээр төлөвлөж загвараа гарган туршиж үзэж байгаа аж.

Энэхүү тоглоомыг зохион бүтээхэд зураг төслийн тооцооллыг нарийвчлан гаргах ёстой


 

Сүүлийн жилүүдэд  залуус орон нутагт ажиллаж амьдрах хүсэлтэй болсон нь сайшаалтай. Энэ л хүсэлдээ хөтлөгдөж найзынхаа зөвлөгөөг дагаснаар аавынхаа нутагт үйлдвэрлэл эрхэлж буй Б.Мөнх-Эрдэнийн цаашдын ажил хөдөлмөрийн зам дардан байх болтугай. Шинэ санаа, содон шийдэл агуулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж биднийг угтаарай.

Сүүлийн жилүүдэд  залуус орон нутагт ажиллаж амьдрах хүсэлтэй болсон нь сайшаалтай


 


 


 


 

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум "Харганатын өнгө" хэвлэлийн үйлдвэр

Холбоо барих:Б.Мөнх-Эрдэнэ 96-65-16-33

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?