• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ц.БУМЦЭНД: ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ ЗАНШИХАД ТӨРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

  • interview
  • 2016-01-16 15:38:00
  • 1482
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"Чиглэл" компани 1990 оноос гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг явуулж ирсэн үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм. Худалдаа, үйлчилгээнээс гадна нийтийн хоолны тоног төхөөрөмж зэргийг эх орондоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж импортын зах зээлийг хааж эх орондоо баялагийг үлдээж буй хамт олны нэг билээ. 

"Чиглэл" компанийн захирал Ц.Бумцэнд

-"Чиглэл" компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн импортын бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан ч дотооддоо эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна?

-Манай компани анхандаа нийтийн хоолны тоног төхөөрөмж гээд 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж худалдаалдаг байсан. Харин олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээр дотооддоо баялагийг бүтээх, үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх нэг том боломж гарч ирсэн. Нэгэнт эх орондоо үйлдвэрлэж байгаа учраас чанартай бүтээгдэхүүнийг хийх ёстой. Манай бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс эдэлгээний хувьд илүүгээс гадна, олон үйлдлийг нэг тогоонд шингээж өгсөн нь том давуу тал юм. 

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ямар бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна вэ?

Удахгүй болох монголын үндэсний сар шинийн баярын тохиолдуулан  ууц, хэвийн боов чанах олон үйлдэлт тогоог үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байна. Доороо мах чанаж болохоос гадна, дээрээ тусгай зориулалтын хэвийг байрлуулан хэвийн боов чанах боломжийг энэхүү тогоонд шингээж өгсөн. Газ болон гэрийн нөхцөлд ашиглах бүрэн боломжтой. 

Дотоодод үйлдвэрлэсэн нийтийн хоолны тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг хэр их худалдан авч хэрэглэдэг вэ?

Эх орондоо үйлдвэрлэсэн олон үйлдэлт нийтийн хоолны тоног төхөөрөмжийг дотоодын нийтийн хоолны газрууд, сургууль, цэцэрлэг мөн албан байгууллагууд худалдан авч хэрэглэх хандлага өссөн. Анх үйлдвэрлэж байхад импортын бүтээгдэхүүнийг илүү сонгодог байсан. Харин манай бүтээгдэхүүнийг илүү ажил хөнгөвчилсөн, олон үйлдэлтэй, цахилгаан зарцуулалт бага, хямд үнэтэй зэрэг олон давуу талыг олж харсан хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг өргөнөөс хэрэглэх болсон. 

Импортын бүтээгдэхүүнээс илүү эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд нийлүүлэх ажилд төрийн үүрэг бас чухал шүү дээ?

Хувийн сургууль, цэцэрлэгүүд манай бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Харин төрийн сургууль, цэцэрлэгт эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж заншихад төрийн оролцоо чухал. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр худалдан авах хууль, Засгийн газрын тогтоол гарсан. Аж үйлдвэрийн яамтай болсоноор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулиуд олноор гарч байна. 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?