• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Э.БАЯРБОЛД:МАНАЙ ХАЙРЦАГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ХЭД ,ХЭДЭН ДАВУУ ТАЛТАЙ

  • interview
  • 2016-01-26 14:38:00
  • 1489
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"Алтанбогц" ХХК нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлжээ. Төрөл бүрийн тусгай хамгаалалттай зориулалтын хайрцаг чанарын өндөр түвшинд эх оронддо үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.  Тухайлбал бүх төрлийн видео камер, фото аппарат, өсгөгч, пульт,  буу гэх мэт захиалагчийн хүссэн хэмжээ загвараар хийж хүргэн үйлчилж байна. Тус компани нь тогтмол 9-10 ажлын байрыг бий болгон ажилладаг юм.

“Алтан богц” ХХК-ийн захирал Э.Баярболд

Яагаад тусгай зориулалтын хайрцгийг эх орондоо үйлдвэрлэхээр шийдэж байв?  

Манай компани 2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. БНХАУ-д суралцаж байх хугацаандаа анх ийм төрлийн үйлдвэртэй танилцаж байсан. Тэр үеэс л энэ төрлийн хайрцгийг эх орондоо үйлдвэрлэх зорилго тавьсан.  Нэг мэдэхэд үйл ажиллагаагаа явуулаад есөн жилийн хугацаа өнгөрсөн байна.

Тусгай зориулалтын хайрцаг үйлдвэрлэхэд ямар төрлийн тоног төхөөрөмж ашигладаг вэ?

Ийм төрлийн хайрцаг үйлдвэрлэхэд нарийн багажны оролцоо бага байдаг. Өдөр тутмын хэрэглээ болсон том хөрөө, болон бүх төрлийн жижиг багаж ордог.

Хайрцаг хийхэд ажиллагаа хэр их ордог вэ?

Ер нь ажиллагаа их байдаг. Үйлдвэрийн процесс гар ажиллагаан дээр тулгуурлан явдаг учраас хугацаа их ордог. Ялангуяа гадна хэв зангидах, доторлогоо наах зэрэг дамжлагууд цаг их шаарддаг.

Ямар нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

Манай үйлдвэрт бүх төрлийн зориулалтын, тусгай хамгаалалт бүхийн хайрцагийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загварын сонголтой хийж байна. Буу, видео камер, фото аппарат, өсгөгч зэргийн хайрцгийг үйлдвэрлэдэг.

Зориулалтын, тусгай хамгаалалтай хайрцаг хийхэд хамгийн гол анхаарах зүйл нь юу байдаг вэ?

Хамгийн чухал нь хэрэглэгчийн өгсөн бүтээгдэхүүний хэмжээний дагуу үйлдвэрлэх байдаг. Тухайлбал хэрэглэгчийн захиалсан хайрцагт видео камар, галт зэвсэг нь ороод хөдөлгөөнгүй байх ёстой. Хэрвээ хөдөлгөөнтэй байвал дотор нь байгаа эд зүйлс эвдэрч гэмтэх аюултай. Харин материалын чанар, загварын сонголт зэрэгт бид илүү анхаарал хандуулдаг.

Борлуулалтын ажлаа хэрхэн хийж байна. Зөвхөн захиалгын дагуу үйлдвэрлэж байна уу эсвэл борлуулатын дэлгүүр ажилладаг уу?

Бид захиалга авахаас гадна хийсэн хайрцгаа “Арми shop”-д худалдаалдаг. Армийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг учраас бууны хайрцгаа тус дэлгүүрээр борлуулж байна. Мөн бусад хэд хэдэн дэлгүүрүүдэд борлуулдаг.

Тусгай зориулалтын хайрцаг манай улсад ихэвчлэн импортоор орж ирдэг шүү дээ. Танай үйлдвэрийн хайрцаг импортын бүтээгдэхүүнээс ямар давуу талтай вэ?

Манай үйлдвэрийн хайрцаг, импортын хайрцаг хоёрт гадна талаас нь харахад ямар нэгэн ялгаа байхгүй ч хэд хэдэн давуу талтай.  Тухайлбал манай хайрцагны их биений зузаан нь нэг см байдаг. Импортын хайрцагны зузаан 0.2-0.5 см байдаг. Мөн бат бөх, эдэлгээ даах чадварыг сайжруулахын тулд бүх төрлийн технологийг ашигладаг.

Захиалга хэр их ирж байна. Өдөрт хэдэн хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

Захиалга ихтэй үед Хан-уул дүүрэгт байрлах үйлдвэрийн байрнаас гадна Яармаг дахь үйлдвэртээ үйл ажиллагаа явуулдаг. Өдөрт 6-7 хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг.

Хэдэн аж ахуй нэгж, албан байгууллагатай хамтран ажиллаж байгаа вэ?

Хамтран ажиллаж манай үйлдвэрийн хайрцгийг өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа олон газрууд байгаа. Ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд болох телевиз, студи зэрэг газрууд илүү хамтран ажиллаж байна.

Тусгай зориулалтын хайрцаг үйлдвэрлээд есөн жилийн хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Цаашид компанийнхаа үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх бодолтой байдаг вэ?

Есөн жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тогтмол хамтран ажилладаг байгууллагуудтай болж, компаний үйл ажиллагаа хэвийн болсон. Цаашид илүү технологийн шинэчлэл хийхээр судалгаа хийж байна. Олон улсын жишгийн хувьд энэ төрлийн хайрцаг үйлдвэрлэхэд хүний оролцоо бага болсон. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж чадвал бүрэн автомат үйлдвэр ч байгуулах боломжтой. 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • алтан богц
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?