• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

Сийлбэр бол ухааны эх булаг

  • interview
  • 2020-02-20 16:15:00
  • 1484
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

                                Сийлбэр бол ухааны эх булаг

Энэ удаа сийлбэрч Доржсүрэнгийн Ганбатыг урьж, ярилцлаа. Тэрээр Ражив Гандигийн нэрэмжит Нийтийн аж ахуйн сургуулийн сийлбэрчний ангид суралцаж төгссөн бөгөөд уран бүтээлээ хийгээд 20 гаруй жил болж байгаа ажээ. Нэг чиглэлээр давамгайлан бүтээлээ хийдэггүй, бүх төрлөөр хийж өөрийн авьяас, ур ухаанаа сорьдог. Сийлбэрчин хүнд аливаа зүйлийг хийхэд сэтгэн бодох чадвар, нэг зүйлийг нөгөөтэй нь уялдуулан холбох нарийн мэдрэмж хэрэгтэй. Тиймээс түүний уран бүтээлд бусдаас ялгарах зүйл их байлаа. Тухайлбал, уламжлалыг шингээсэн мөртлөө орчин үеийн хэв маягт нийцүүлсэн бүтээлүүд байдаг. С.Баасандорж багштайгаа болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Д.Төртогтох нараар удирдуулан Төрийн ордны шаглан гардуулах гэрийг сийлбэрчдийн баг бүрдүүлэн хийхэд гар бие оролцсон байна. Энэ бүтээлийг хийхэд таван жилийн хугацаа зарцуулжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын тугны хорго, Буян компанийн чандарын сүмийн хурлын зааланд жавил, Төрийн гурван өндөрлөгийн сэнтийг сийлсэн уран гартан ажээ.
    
Тэрээр “Сүүлийн үед С.Баасандорж багш, Эрдэнэбаяр нартай хамтран Цогтбаяр найруулагчийн кинонд зориулан Богдын сэнтийг хийж байна. Энэ сэнтийний эх хувилбарыг хараад яг ижилхэн хийнэ гэдэг том даваа байсан” гэж байлаа. Тэр сэнтийд есөн луу байдаг. Энгийн хүний нүдээр харвал луунууд байгаа боловч луу болгон нь өөр хөдөлгөөн хийж байгаа нь ур шаардсан бүтээл болсон нь илт. Д.Ганбат сүүлийн үед ихэвчлэн гүнгэрваа, авдар хийж байгаа гэсэн юм. Гүнгэрваа, авдар нь эртний эдлэл бөгөөд айл бүрт байдаг хүндэтгэлтэй эд юм.

Энэ бүгдийг хийхэд  өөрийн хүч хөдөлмөрийг чамгүй зарцуулдаг болохоор одоо өөрийн хийсэн ямар ч бүтээлдээ гүйцэтгэлийг тултал нь хийж одоо боллоо гэж хэлтлээ нэг уран бүтээлдээ их хугацааг зарцуулдаг гэсэн. Түүний нэг хүсэл нь модоор сувинер хийх юм. Улс бүр өөрийн өв соёлыг хадгалсан бэлэг дурсгалтай байдаг. Тэгвэл Монгол гэх нэрийг шингээсэн жижигхэн хэрнээ монгол ухаан шингэсэн сувинер хийх нь түүний хамгийн том мөрөөдөл юм. Сийлбэр бол хүний оюун ухааны дээд илтгэмж гэдгийг түүний бүтээлүүд харуулж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?