• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

Т. ЧИМЭДГОЧОО: СУМАНДАА БИЗНЕС ЭРХЛЭЭД САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ

  • event
  • 2015-09-25 22:19:00
  • 2147
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Сураар арав гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж, Тарагт сумынхаа болоод зэргэлдээх сумдын малчдын хэрэгцээг бүрэн хангадаг иргэн Т.Чимэдгочоог танилцуулж байна. Түүний хийсэн суран эдлэл аймгийн үзэсгэлэн худалдаанаас “Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ.  

Т.Чимэдгочоо: Сумандаа бизнес эрхлээд сайхан амьдрах боломж бий

-Тарагт суманд хэчнээн жил ажиллаж, амьдарч байна. Хэзээнээс сураар бүтээгдэхүүн хийх болсон бэ?

-Хөдөө мал малладаг. Мөн үүнийхээр хажуугаар ногоо тариалдаг. Харин суран бүтээгдэхүүнийг жил гаруйн өмнөөс хийж, хөдөө, орон нутгийн малчдад түгээж байна даа.

-Сураар яг ямар бүтээгдэхүүнүүд  хийж байгаа вэ?

-Одоогоор арав гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Бугуйл, 3-4 төрлийн хазаар, чөдөр, ташуур, олом, жирэм зэргийг хийж борлуулдаг.

Түүний хийсэн суран эдлэл аймгийн үзэсгэлэн худалдаанаас “Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ.

-Таны хийж байгаа бүтээгдэхүүний гол онцлог нь юу вэ?

-Малаас гарсан түүхий эд маш чанартай байдаг. Тиймээс малын арьс ширээ дотооддоо ашиглаж, тэр тусмаа малчдад хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа минь нэг онцлог болж өгөх болов уу. Ер нь суран бүтээгдэхүүн маш чанартай, олон жилийн эдэлгээ даах чадвартай байдаг. Жишээ нь бугуйл гэхэд толгойг нь гурван алдаар авч хийх зэрэг ур ухаан шаарддаг. Тиймээс манай малчид ч маш дуртай авдаг. Баг, сумын малчдаас гадна зэргэлдээх сумдын малчид манайхаас бүтээгдэхүүн авах маш дуртай байдаг.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлын байртай болох бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Ажлын байртай болчихвол наад зах нь гэр чөлөөтэй сайхан байна шүү дээ. Мөн ажлын байрнаас гадна арьсаа боловсруулах тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Тийм тоног төхөөрөмж хайгаад, судалгаа хийгээд л байна.

Ажлын байртай болохоос гадна гадна арьсаа боловсруулах тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Тийм тоног төхөөрөмж хайгаад, судалгаа хийгээд л байна.

-Сумандаа бүтээгдэхүүн бий болгоод үйлдвэрлэл эрхлэхэд боломж хэр байна?

-Гадуур ажил хийх гэж оролдож үзсэн. Барилгын компанид ажиллаж байгаад, цалингаа өгч чадахгүй байхаар нь буцаад сумандаа ирж гэрээрээ юм хийхээр шийдсэн. Манайх долоон ам бүлтэй айл. Тэгээд бүгд гар бие оролцон суран бүтээгдэхүүн хийгээд аж амьдралаа сайхан авч яваад болоод байна. Ер нь хэн нэгнээс цалин горьдолгүй хувиараа юм хийх нь илүү санагдсан.

-Танай бүтээгдэхүүнийг худалдан авдаг хүмүүсийн дийлэнх нь малчид. Бэлэн мөнгөөр борлуулж байна уу, мал оролцуулдаг уу?

-Бэлэн мөнгө ховор байдаг учраас ихэнх нь малаар худалдаж авдаг. Жишээ нь бугуйл 130 мянган төгрөг гэхэд тухайн худалдан авагч нэг хонио бариад өгдөг. Түүнийг нь би бэлэн мөнгө болгож эргэлдүүлж авдаг. Мал өөрөө баялаг гэдэг шүү дээ. Тиймээс заавал бэлэн мөнгөөр гэхгүй малчин ардын сэтгэл, хөлс хөдөлмөр шингэсэн малаар солихоос  татгалздаггүй.

хэн нэгнээс цалин горьдолгүй хувиараа юм хийх нь илүү санагдсан.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулж байна?

-Эцсийн бүтээгдэхүүн бэлэн болсон хойно бүх бараагаа аваад малчин айлуудаар явна даа. Харин одоо манай ойр хавийн малчид болон уяачид суран бүтээгдэхүүнээр ханачихаад байна. Тиймээс зэргэлдээх сумд руу явж  борлуулж байна.

-Дээр үеэс уламжилж ирсэн суран бүтээгдэхүүн хийнэ гэдэг бас нэгэн бахархал байх?

-Тэгэлгүй яах вэ. Сур хийхдээ хүүхдүүддээ давхар зааж өгч, сургахыг  хичээдэг. Дээр үеэс эхлээд гурамсан чөдрийг монголчууд хийж ирсэн байдаг. Хазаарын хувьд наймаар сүлжиж хийж байна. Ташуур хоёр янз бий. Үүнийг хурдан морины уяач хүүхдүүд маш их сонирхдог. Ер нь сүлжмэл бүтээгдэхүүн өөрөө маш бөх байдаг. Тиймээс ихэнх бүтээгдэхүүнээ бат бөх чанарыг нь бодож сүлжиж хийдэг. Үүнд ч хүмүүс маш дуртай байдаг.

Утас: 96461118 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?