• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ИРЭХ ЖИЛ СУМЫНХАА ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАНА

  • event
  • 2015-09-26 08:00:00
  • 1624
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өвөрхангай аймгийн Сант сумын иргэдийг амтлаг бүтээгдэхүүнээр хангаж буй нэг л үйлдвэр бий. “Амтлаг” гэх нэрэндээ таарсан гэлтэй өдөр бүр амт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус цех байгуулагдаад гурав дахь жилээ угтаж байгаа ажээ. “Амтлаг нарийн” боовны цех одоогоор зургаан төрлийн нарийн боов, гурван төрлийн талх болон торт үйлдвэрлэж байгаа юм. Ингээд тус хамт олны ажлын үйл явцын талаар цехийн дарга С.Ганболдтой ярилцсанаа хүргэе.

“Амтлаг” нарийн боовны цехийн эрхлэгч С.Ганболд

-“Амтлаг” нарийн боовны цех сумынхаа сургууль, цэцэрлэгийн “Үдийн цай” хөтөлбөрийн хүнсийг бэлтгэдэг гэж сонссон. Хэзээнээс хөтөлбөрт хамрагдах болсон бэ?

-Тийм ээ. Сургуулийн дотуур байрны хүүхдүүд болон “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа 320 хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнийг хангадаг. Мөн талхаа хорооллын доторхи дэлгүүрүүдэд борлуулдаг. Ер нь манай бүтээгдэхүүнд нутгийн ард түмэн их ам сайтай байдаг юм.

Сургуулийн дотуур байрны хүүхдүүд болон “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа 320 хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнийг хангадаг

-Мэдээж олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж чухар үүрэгтэй. Танай цех энэ тал дээр хэр хангагдсан бэ?

-Хэрэгцээтэй төхөөрөмжүүд ер нь бий. Гэхдээ сүүлийн үед иргэдийн хэрэгцээнд нийцүүлж талхаа зүсэж гаргах бодолтой байна. Тэгэхээр ойрын хугацаанд талх зүсэгч авах шаардлагатай байгаа. Мөн масло цохигчоо хоёр болгохгүй бол торт хийхэд арай багадаад байгаа. Манайх баярын өдрүүдээр сумандаа 500 торт нийлүүлдэг. Тэмдэглэлт баярын үеэр ачаалал их нэмэгддэг. Өнгөрсөн жилийн баяраар 250 торт хийсэн, хаанаа ч хүрээгүй.

Өнгөрсөн жилийн баяраар 250 торт хийсэн, хаанаа ч хүрээгүй.

-250 тортыг хэр хугацаанд хийх вэ?

-14 хоногт л бэлдэж, нөөцөлж авдаг. Манай цех хоёр ажилчинтай. Шинэ жилийн үеэр нэмж хоёр ажилчин авдаг юм. Одоогоор сумынхаа 70 хувийг хангаад байгаа. Ирэх жил 1200 бялуу хийхэд сумынхаа хэрэгцээг 100 хувь хангах боломжтой шүү.

-Иргэд амт чанарт нь хэр сэтгэл хангалуун байна. Орц найрлагаа өөрөө тааруулдаг уу?

Манай  гэр бүлийн хүн хүнсний технологич мэргэжилтэй. Тиймээс эхнэрийнхээ ерөнхий технологиор хийдэг. Мөн талх, нарийн боовны ном захиалж, өөрсдөө туршиж үзэж байж хийдэг. Харин амт чанараар нэг их гологдохгүй шүү. Энэ жил 800 торт хийх төлөвлөгөөтэйбайгаа. Хүүхдийн төрсөн өдрийнбаяраар их захиалга орж ирнэ.

Ирэх жил 1200 бялуу хийхэд сумынхаа хэрэгцээг 100 хувь хангах боломжтой шүү.

-Танай суманд энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгч байгаа юу. Яагаад заавал энэ чиглэлийг сонгож ажиллах болов?

-Одоогоор Сант суманд манай цех л албан ёсоор ажиллаж байна даа. Гэрбүлийн хүнтэйгээ ярьж байгаад талх нарийн боовны үйлдвэр нээе гэж шийдсэн. Сумын "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан"-д төсөл бичээд цехээ ажиллуулж эхэлсэн.

-Төслөөс хэчнээн хэмжээний зээл тусламж авсан бэ?

-Манайх 12 сая төгрөгийн дэмжлэг авсан. Одоо гурав дахь жилдээ явж байна. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Ирэх хавар сүүлийн төлөлтөө хийж дуусгаад үндсэн ажилдаа орно доо.

-Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн гэвэл?

-Манай бялуу маш эрэлт хэрэгцээтэй байдаг. Малчид төрсөн өдрийн бялуу их захиалдаг. Мөн булочик, талхыг хөдөөгийн малчид их авна.

-Бүтээгдэхүүнийхээ төрөл зүйлийг нэмэх тал дээр судалсан зүйл байгаа юу?

-Нэр төрлийг нь арвижуулах тал дээр бодсон зүйл бий. Сар шинийн баяраар хэвийн боов хийх бодол байна. Мөн зэргэлдээ сумдад борлуулах зорилго тавиад байгаа. Шинээр хийсэн бүтээгдэхүүнээ гар дээрээс худалдаж авах боломжийг иргэддээ өгөхийг хүсэж байна даа.

зэргэлдээ сумдад борлуулах зорилго тавиад байгаа

-Өдөрт хэчнээн талх үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Өдөрт 200 гаруй талх хийх хүчин чадалтай. Харин одоогоор иргэдийн хэрэгцээнд тааруулж өдөрт 70-80 талх гаргадаг.

Утас: 99841262, 89841262

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?