• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХЭРЭГЛЭГЧ- БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГЭЭ ДЭМЖИНЭ

  • event
  • 2016-03-07 14:12:00
  • 786
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өмнөговь аймаг 2016 оныг Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлаж анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. Өмнөговь аймгийн хувьд бусад аймгуудыг бодвол уул уурхайн компаниуд ихтэй, түүнийг дагаж үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой гэдгээрээ онцлог юм.

Өмнөговь аймаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах санамж бичгийг үзэглэснээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих аж ажлыг түүчээлүүллээ

Иймдээ ч  Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа зөвлөгөөнийг нээхдээ  энэ оныг аймгийн хэмжээнд  Хэрэглэгч Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан Иргэдийн төлөөлөгчдийн 26 дугаар тогтоолыг уншиж танилцуулсан.  Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед улс орон даяар хэрэгжиж байгаа  энэхүү төслийг цаашид  дэмжинэ гэдгээ онцгойлон  илэрхийллээ.

Ийнхүү Өмнөговь аймаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах санамж бичгийг үзэглэснээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих аж ажлыг түүчээлүүллээ.

ББДХ-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр

-Өмнөговь аймаг энэ жилийг Хэрэглэгч баялаг бүтээгчдээ дэмжих жил болгон зарлаад анхдугаар хуралдаанаа хийлээ. Баялаг бүтээгчдийн холбоо Өмнөговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажимллагаатай танилцаад явж байхад цаашид юу хийх шаардлагатай санагдсан бэ?

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үүсгэн байгуулагдаад нэг жилйин ойтойгоо золгож байна. Яг энэ үеэр бид Өмнөговь аймагт ажиллаж таарлаа. Өмнөговь аймаг 2016 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан ес дэхь аймаг болж байна. Ингээд нийтдээ Монгол улсын аймгуудын тал нь энэ 2016 оныг баялаг бүтээгчдийнхээ үйл ажиллагаа, үйллвэрлэлийг дэмжих жил болгож байна гэсэн үг.

Монгол улсын аймгуудын тал нь энэ 2016 оныг баялаг бүтээгчдийнхээ үйл ажиллагаа, үйллвэрлэлийг дэмжих жил болгож байна

Энэ хүрээнд баялаг бүтээгчдийн тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна. Өмнөговь аймгийн хувьд олон том уурхай байдаг, аялал жуулчлал хөгжихөд таатай бүс нутаг гэдгээрээ онцлог . Тиймдээ ч үүнийг дагаад үйлдвэрлэл хөгжих асар их боломж байгаа тул үүнийг иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань сайн ашиглаад өөрсдийнхөө үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүс нутгаа хөгжүүлэх боломж бий болж байна гэдгийг хэлмээр байна.

Зээлийн батлан даалтын сангийн захирал П.Чандмань

-Өмнөговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж үйл ажиллагаатай нь танилцсан. Ингээд явж байхад энэ нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах нэн шаардлагатай ямар зүйл байна вэ. Үйлдвэрлэгчдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн их тулгарч байгаа асуудал бол ажлын байр. Жижиг, бичил бизнес эхлүүлээд явж байгаа иргэд цаашаа хөгжихөд нь ажлын байр буюу обьект их дутагдалтай байна л даа. Энэ болт ямар ч бизнес дээр харагдаж байна. Тоног төхөөрөмжөө авчихсан байна, эхний шатны үйл ажиллагаа нь сайжирчихсан байдаг тэгээд түүнийгээ өргөжүүлье гэтэл үйлдвэрлэл явуулах байр нь жижигдсэн асуудал харагдаж байна. Тэгэхээр бизнесийг өргөжүүлэх хөнгөлөлттэй зээлүүд хэрэгтэй байна. Энэ тал дээр нь дэмжээд өгвөл үйлдвэрлэгчид маань маш сайн ажиллаж байна.

Бизнесийг өргөжүүлэх хөнгөлөлттэй зээлүүд хэрэгтэй байна

Түүнчлэн зөвлөгөөнд ирсэн баялаг бүтээгчдийн зүгээс энэхүү төслийн баг аймаг орон нутагт нь хэзээ ирж зөвлөгөөнөө зохион байгуулах бол гэсэн хүлээлттэй байсан төдийгүй холбооны удирдах зөвлөл үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай биечлэн танилцсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • хэрэглэгч 
  • өмнөговь
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?