• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭНЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

  • event
  • 2016-03-16 15:26:00
  • 1173
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан Сүхбаатар аймгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа. Холбооны удирдлагууд орон нутгийн үйлдвэрлэгчтэй уулзаж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм. 

"Мөнхсайн-Үүд" ХХК-ийн Дижитал фото студи 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хэвлэлийн эх бэлтгэл, бэлэг дурсгал, жааз үйлдвэрлэлийн чиглэлээр 11 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг юм. 2013 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 220 сая төгрөгийн зээл авч шинэ ажлын байр, тоног төхөөрөмж, ажлын байраа нэмэгдүүлжээ. Мөн нийгмийн үүргээ ухамсарлаж хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

"Найман гал шарга" ХХК 2004 оноос хойш талх, нарийн боовны салбарт үйл  ажиллагаа явуулж эхэлжээ. 5-6 нэр төрлийн талх, нарийн боовыг аймаг төв болон зэргэлдээх сумдын зах зээлд нийлүүлдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 58, Бизнесийн зээл 52 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн ажлын байр, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Цаашид үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагуудад танилцуулав.

"Баялаг" нарийн боовны цех 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 38 нэр төрлийн бүтээгдэхүүнийг аймгийн төвийн 14 дэлгүүрт нийлүүлэн ажилладаг. 2013 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн зээл авч шинэ ажлын байр, дэлгүүртэй болжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн  "Үдийн цай" хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлдэг. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран залуучуудыг ажилд сурган ажиллуулдаг аж. Саад бэрхшээл гэхээс илүү зэргэлдээх аймгуудад бүтээгдэхүүнээ борлуулахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм. 

Оёдлын салбарын төлөөлөл "Үйлчин" оёдлын цех 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэ ажлын байртай болсон байна. Цехийн дарга Д.Шархүүхэн таван ажлын байр бий болгожээ. Аймгаа төлөөлөл бүсийн болон олон улсын үзэсгэлэн, худалдаанд тогтмол тэргүүн байр эзэлдэг нь тэдний ажлын үр дүн биз. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр бүсгүй энэ үйлдвэрт ажилладаг. Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран оёдолчны сургалтыг явуулдаг байна. 

Ч.Энхтөр гэх залуу 2013 оноос хойш өрхийн үйлдвэрлэлийг явуулж эхэлжээ. Модоор бүх төрлийн сийлбэртэй болон сийлбэргүй тавилгыг захиалгын дагуу үйлдвэрлэж байна. 2013 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 40 сая төгрөгийн зээл авч шинэ ажлын байр, тоног төхөөрөмжтэй болжээ. Шинэ тоног төхөөрөмжийн ачаар бүх төрлийн сийлбэрийг модон дээр буулгадаг гэнэ. Тулгамдаж буй асуудал нь ажлын байрны дэд бүтцийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа талаар танилцууллаа. 

"Баян шарга" гар урлалын цех 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Бүх төрлийн арьсан тэлээ, цүнх, түрийвч, түлхүүрийн оосор, үзэгний гэр зэргийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Үйлдвэрэлээ өргөжүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн зээл авч ажлын байр, тоног төхөөрөмжтэй болжээ. Цаашид бүтээгдэхүүний илүү олон тоогоор үйлдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд борлуулалт муудсан байна.

Сүхбаатар аймагт эрчимтэй хөгжиж буй үйлдвэрлэлийн салбар нь фермерийн аж ахуй юм. Б.Энхцэцэгийн хар тарлан үүлдрийн үнээг фермерийн аргаар өсгөн үржүүлж байна. Өнөөдрийн байдлаар найман үнээтэй бөгөөд хоногт 25 литр сүүг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг юм. Цаашид усжуулалт, тэжээлийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа талаар холбооны удирдлагуудад танилцуулав. 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?