• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ХЭНТИЙЧҮҮД ДЭЛХИЙД ГАНЦХАН ТҮҮХЭН БҮТЭЭЛЭЭ ӨЛГИЙДӨН АВЛАА.

  • event
  • 2017-03-14 08:41:00
  • 875
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор “Монголын нууц товчоог”-г 108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэлийг танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хотод өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. 
Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ийн дарга Л.Батсайхан, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Ганзул, бүтээлийг санаачлагч “Хан Хэнтийн урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, Д.Нэргүй, Сүхбаатар аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хорооны дарга О.Батсайхан, Баян-Өлгий аймгийн С.Ардабек, Увс аймгийн Н.Цолмон болон Монгол улсын 20 аймгийн төлөөлөл, ОХУ-ын Буриад улс, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. 
Ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Бид энэхүү түүхэн бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлснийхээ дараа Хэнтий аймгийнхаа нутагт 24 ханатай гэр барин байрлуулж, ирсэн зочдын нүдийг баясгаж эх түүхээрээ бахархан, омогших болно. Үүний тулд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Чингис брэнд” хөтөлбөртэй уялдуулан энэхүү бүтээлээ Хэнтий аймагтаа байрлуулах газрын асуудлыг шийдэж өгнө” гэдгээ мэдэгдсэн юм. 


 


Тус бүтээлийг урлахад нийт 1,994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 21 аймгийн 5000 гаруй үйлчин, Ойрад, Буриад, Урианхай, Торгууд, Үзэмчин зэрэг 24 бага ястан учиг шингээж, нийт ард түмний хандив тусламжаар жил гаруй хугацаанд урлаж дууссан тул өнөөдөр ийнхүү иргэддээ танилцуулж байгаа билээ.
Уг ёслолын ажиллагааны үеэр энэхүү дэлхийд ганцхан, хосгүй бүтээлийг урлахад дэмжлэг үзүүлсэн Хэнтий аймгийн ЗДТГ, ИТХ болон бусад 3 аймаг, 13 сум, 12 үйлчин бүсгүйчүүдийг шагнаж урамшууллаа.
Тус бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэх бэлтгэл ажил хангагдсан бөгөөд ирэх 7 дугаар сард “дэлхийн хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.


 


 


 


 


 


 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?